ДЭМБ-н гаргасан судалгаагаар 2025 он гэхэд дэлхийн талаас илүү хувь нь ундны цэвэр усны хомстолд орно гэсэн тооцоо байдаг. Харин одоогийн байдлаар 2 тэрбум орчим хүмүүс ундны цэвэр усны нөөцгүй, бохир ус хэрэглэхэд хүрч байгаа билээ.
Эдгээр бохир ус нь төрөл бүрийн халдвар агуулдаг бөгөөд жил тутам 485,000 хүн ундны уснаас авсан халдвараас болж нас барж байна. Тийм ч учраас усыг цэвэршүүлэх аргачлал олох нь туйлын зорилго байсан юм.
Нэгэн тун сайхан мэдээ байгаа нь Хятад улсын Шинжлэх Ухаан Технологийн их сургуулийн судлаачдын баг тун өвөрмөц аргаар усыг цэвэршүүлэх боломж олсон нь бактери юм. Тэд шинээр бактериас гаралтай нано-материал бүтээсэн бөгөөд үүнийгээ модон бүтэцтэй хамтатган нэгэн шинэ төрлийн генератор гаргаж авсан байна. Уг бүтээл нь нарны эрчим хүчний тусламжтай усыг доторх агуулагдаж буй бусад бодисоос ялгах чадвартай ажээ.
Уг генератор нь нарны эрчим хүчээр усыг ууршуулж, нэрэх аргаар цэвэршүүлэх ажээ. Ингэснээр цэвэр усыг ялгаж, доторх бодисуудыг нь шүүж авч болох ах. Уг аргадаа нарны эрчим хүчийг ашигласан нь хямд төсөр бөгөөд энгийн арга учир их амжилт олно гэж итгэж байгаа юм. Уг генераторыг бүтээхийн тулд нарны эрчим хүч/дулаанаас уурших процесс хүртэл явгадуулахын тулд маш олон төрлийн материал ашиглаж, олон тооны хэмжилт хийсэн боловч модон суурьтай, урт шилэн хоолой бүхий төхөөрөмж хамгийн өндөр хүчин чадалтай буюу 80 хувийн ашигтай байсан ажээ.
Ирээдүйд уг бүтээлийн тусламжтай дэлхийн өнцөг булан бүрд хүмүүс ундны цэвэр устай золгоно гэж итгэж байна.
Эх сурвалж: BBC