Коронавирус болон гэр бүлийн асуудлууд
Цар тахлаас үүдэлтэй хөл хорионы улмаас маш олон хосууд, гэр бүлийн амьдралд дэлхийн түүхэнд байгаагүй хэцүү үе тохиолдоод байна. Хятад болон ХонгКонг улсуудад аль хэдийн гэр бүл салалтын тоо огцом нэмэгдсэн бол харин дорнын орнуудад шүүх хэвийн ажиллаж эхлэх үед салалтын тоо маш өндөр болно гэсэн таамаг байгаа юм. Гэр бүл салалт 50 орчим хувьтай байдаг Европ, Америк тивийн улсуудад энэ тоо бүр өсөх нь гарцаагүй.
Гэхдээ гэр бүл салалт бол хосуудын харилцаанд гарсан хүндрэлийн зөвхөн өнгөцхөн хэсэг төдий. Дэлхий дахинд гэр бүлийн хүчирхийллийн тоо маш өссөн үзүүлэлт гарсан байна жишээ нь: Франц улсад 3-р сарын 17нд хөл хорио тогтоосноос хойш гэр бүлийн хүчирхийлэл 30 хувиар нэмэгдсэн бол Аргентин улсад 25 хувиар нэмэгджээ.
Энэ бүхнээс үзэхэд дэлхий дахинд хүндхэн асуудал нүүрлээд байна. Дэлхийн хэмжээнд сүүлийн 12 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн охид, бүсгүйчүүдийн одоогоор мэдэгдсэн тоо нь хэдийн 243 сая даваад байна. Гэр бүл салалт ихэнх оронд маш нэмэгдсэн бол шинээр хүүхэд төрөх тоо огцом буураад байна.
Энэ бүхнээс бодоод үзэхэд цар тахлын хоёр дахь дэгдэлтийн үед юу болох бол гэсэн айдас төрж байна.
Уг сэдвийн хувьд эрдэмтэд санал зөрөлдөж байгаа бөгөөд дийлэнх нь цаашид ч уг асуудал хосуудад харилцааны хүндрэл, ан цав суулгана гэж үзэж байгаа юм. Цар тахлын эхний дэгдэлтийн үед маш олон хосууд нэг нэгнээсээ уйдах гэх мэт шалтгаанаас эхлээд маш олон хүндрэлтэй тулж байсан юм. Энэ нь хосуудын харилцаа хөндийрөх гол шалтгаан болсон юм.
Өмнө нь нийцтэй, сайн харилцаатай байсан олон ч хосуудын хувьд хүндрэлээ, хэрэгцээгээ нийгмийн харилцааны ачаар даван туулдаг байсан бөгөөд хөл хорионы улмаас уг хэрэгцээ шаардлага хангагдаж чадахгүй болсон тул олон ч хосуудад хүндхэн асуудал болж хувирсан юм.
Анх цар тахал дэгдсэний дараа хөл хорио тогтоох үед олон ч сэтгэл зүйч, судлаач, эрдэмтэд уг асуудал ганц бие хүмүүст маш хүнд нөлөөлнө, хосууд болон гэр бүлүүд хамтдаа нэг нэгнээ дэмжин амьдарна гэж бодож байсан хэдий ч бодит байдал дээр уг үзэгдэл нь эсрэгээрээ байсан юм. Энэ нь ганц бие хүмүүс бие даан бүхнийг шийдэх шаардлагатай байдаг учраас ийм төрлийн нөхцөл байдалд дасан зохицсон байх талтай гэж үзэж байгаа юм.
Коронавирусын хоёрдугаар дэгдэлт гэр бүлийн харилцаа, хосын харилцаа зэргийг цаашид ямар байдлаар өөрчлөх нь олон ч хүний анхаарлыг татаад байна.
Эх сурвалж: PsychologyToday.com