Холбооны мөрдөх товчоо царай таних технологийг 35 сая ам доллараар санхүүжүүлнэ
Олон нийтийг хамарсан буудалцаан, террорист халдлага зэргээс үүдэн Америк улс гэмт хэрэгтнүүдийн эсрэг цаашдын төлөвлөгөө боловсруулж эхэлжээ. Энэ нь ХМТ-ны нэг бүлэг болох Мултимедиа Шалгах багийнхан царай таних технологийг хөгжүүлэхээр эрчимтэй ажиллаж эхэлжээ.
Ижил төрлийн халдлагуудын дараа их хэмжээний камерийн бичлэг, нүдээр үзсэн гэрч нарын бичлэг, аман зураг гэх мэт маш олон төрлийн баримт, материалууд цуглаад байгаа бөгөөд тэд энэ бүхнийг ашиглах болно гэж мэдэгсэн байна.
Уг бүтээл нь өндөр хөгжихийн хэрээр олон тусгай албадын хэрэгцээ шаардлагад нийцэж эхэлсэн бөгөөд уг үйлчилгээг хөгжүүлж буй Митре гэх компанитай ХМТ нууц гэрээ байгуулж 2016 оноос хойш үйл ажиллагааг нь санхүүжүүлж байгаа бөгөөд одоогийн байдлаар ийм төрлийн үйл ажиллагаанд 35 сая ам доллар төсөвлөсөн байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Тэдний мэдэгдэж байгаагаар уг төсөл нь олон төрлийн эх сурвалжаас (тухайлбал Фэйсбүүк г.м) цуглуулсан их хэмжээний мэдээллийг багцалж, дараагаар нь царай таних төхөөрөмжийн тусламжтайгаар хэрэгтний байгаа байршил болон бусад сэжүүр болох мэдээллүүдийг нарийвчилж, хайж олох зорилготой ажээ.
Одоогийн байдлаар уг ажиллагааг нь Вест Виржиниа мужид байрлах Азимут Инк компани эхлүүлээд байгаа бөгөөд ХМТ-д олон нийтийн цахим сүлжээнээс их хэмжээний материал болон зураг шүүж сан бүрдүүлж байгаа аж.
Уг ажиллагааны хамгийн том санхүүжилтийг Митре компани авч нийт 20 сая ам долларын санхүүжилт авсан бол үлдсэн 15 сая ам долларыг Азимут Инк авах нь тодорхой болоод байна.
Мөн түүнчлэн цахим орчинд бичигдэж үлдсэн бичлэг болон бусад зүйлсийг гэмт хэрэгтнүүдийн эсрэг нотлох баримт болгон ашиглаж ч болох аж.
Өмнө нь Митре компанийн тусламжтай ХМТ Торгоны зам дагуух хар тамхины бүлэг болон дарк веб-д ч мөрдөн шалгах ажиллагаа явуулахад нь тусалж байсан байна.
Эх сурвалж: Forbes