Хийлдэг гудсан дээр хөвж явсан дөрвөн хүүхдийг эсэн мэнд аварчээ
Амралт, зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг анхааруулж байна. Хэнтий аймагт хийлдэг гудсан дээр хөвж явсан дөрвөн хүүхдийг эсэн мэнд аварчээ.
Тодруулбал хэнтий аймгийн Баян-Овоо сумын цагдаагийн хэлтэст энэ сарын 14-нд ирсэн дуудлагын дагуу тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Н.Раднаабазар, хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Мөнхтуяарах-Од нар 09.40 цагт Гүрмийн нуурны зүүн талд шуурхай очиж шалгахад дөрвөн хүүхэд нуурын эргээс холдон хийлдэг гудас дээр хөвж явсан байна.
Тус нуур нь 30 метр гүн, 20 км радиустай бөгөөд цагдаагийн алба хаагчид автомашины дугуйны олгой хаммерыг хийлж, усны хантааз өмсөн Баян-Овоо сумын дөрөвдүгээр багийн Засаг дарга С.Отгонбаярын хамт нуур луу сэлж орон 5-8 насны дөрвөн хүүхдийг уснаас эсэн мэнд гаргажээ.