Бид гол мөрний ер бусын хүчийг зэрлэг амьтад болон байгальд хор хөнөөл бололгүйгээр экосистемийг сэргээх байдлаар ашиглаж чадах уу?
Дэлхий дээрх хамгийн боломж өндөртэй сэргээгдэх эрчим хүчний ундарга нь нарны эрчим хүч ч биш, салхи ч биш усны эрчим хүч билээ. Өнгөрсөн жил гэхэд л дэлхийн усны эрчим хүчний нийт хүчин чадал 1,308 гига-ватт хүрсэн байна. Дэлхий дахинд сэргээгдэх боломжтой, байгаль орчинд бохирдол үүсгэдэггүй, хор хөнөөл багатай болон хямд төсөр гээд маш олон давуу талаас нь үүдэж сэргээгдэх эрчим хүчийг сонгох нь ихэссэн билээ.
Бусад эрчим хүч үйлдвэрлэх аргын адил усны эрчим хүч нь байгальд бас нөлөөллөө үзүүлж байдаг. Дэлхий дээрх ихэнх усан цахилгаан станцууд 100-с ч олон жилийн түүхтэй бөгөөд тэдгээр нь хоцрогдсон технологи, хуучирч муудсан төхөөрөмж болон тогтоол устай улмаас хөгц мөөгөнцөр, замаг ургах зэргээр хүн, загас болон амьтдад ч аюул болох тохиолдол бий. Мөн далангийн хүчирхэг урсгал нь загаснуудад үхлийн аюултай.
Цэвэр орчинтой, хүрээлэн буй орчин, амьтдад аюулгүй сэргээгдэх эрчим хүчний ундарга үүсгэх боломжтой юу?
Эрдэмтэд болон инженерүүд хамтран загас болон бусад амьтдад аюулгүй усан цахилгаан станцын бүтээж сэргээгдэх эрчим хүчний ирээдүйг өөрчлөх талаар судалсаар байгаа билээ. АНУ-н Калифорни мужид байрлах Нател Энержи хэмээх компани Microsoft компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтстэй хамтран шинэ загварын мохоо турбин гаргасан бөгөөд эдгээр нь загасыг хөнөөх байдал нь багассан юм. Мөн түүнээс гадна уг турбин нь цаг уурын гэнэтийн өөрчлөлтөд тэсвэртэй байх гэнэ.
Нател Энержи компанийн технологийн ахлах удирдагч Абе Шнейдер: Бидний өмнө тулаад байгаа дараагийн асуудал бол хэрхэн сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлыг байгалд хор хөнөөлгүй байдлаар нэмэгдүүлэх вэ гэдэг асуудал юм. Өмнөх үеийн аргачлалуудыг сольж, сайжруулах гарцаагүй нөхцөл бүрдээд байна гэжээ. Тиймээс ч бид загасанд аюулгүй, байгаль орчинд хор хөнөөлгүй байдлаар ажилладаг мөн үйл ажиллагааны хүчин чадал өндөр төхөөрөмж бүтээхийг зорьж байна гэжээ.
Уламжлалт усан цахилгаан станц нь усны өндрөөс нам цэгрүү унах даралт болон хүчийг нь ашигладаг байсан. Уг хүч нь далангийн доор байрлах турбиныг эргүүлж эрчим хүч гаргаж авдаг. Гэсэн ч нөгөө талаар энэ урсац нь загаснуудад амьдрах орчноо өөрчлөх гол зам нь болдог. Харин уг шилжих явцдаа загаснууд төхөөрөмжид баригдаж, турбины хурц иртэй эргүүлэгт хядуулдаг байна. Нател Энержигийн бүтээсэн мохоо турбин нь уламжлалт турбин шиг хутга шиг нимгэн иртэй биш, загасанд аюулгүйгээс гадна одоо үйлдвэрлэж байгаагаас хоёр дахин илүү эрчим хүч боловсруулж чадах ажээ.
Нател Энержи компанийн үүсгэн байгуулагч Абе: уламжлалт усан цахилгаан станцууд нь бороо болон цаг уурын огцом өөрчлөгдөх үзэгдлүүдээс болоод орчин үеийн нөхцөл байдалд тун ч тохиромжгүй байсан. Их хэмжээний үер буух, эсвэл хур тунадас багасах зэрэг цаг уурын өөрчлөлт нь уг системийг аюулд оруулж байсан гэжээ. Тэдний бүтээж буй шинэ турбин нь хиймэл дагуултай холбоотой байх бөгөөд мөн өөрөө суралцах чадамжтай хиймэл оюун бүхий төхөөрөмжүүдийн тусламжтай усны урсац болон турбины чадамжийг цаг уурын нөлөөнд тааруулж өөрчлөх боломжтой ажээ. Мөн түүнчлэн эдгээр турбин нь загасанд аюулгүй бөгөөд, байгаль орчинд хор хөнөөл маш бага байдлаар хөгжүүлж байгаа юм.
Усан цахилгаан станц нь эрчим хүчийг шууд боловсруулж гаргадгаараа давуу талтай бөгөөд бүх нийтийн цахилгаан тасалдах гэх мэт хүндрэлийн үед аюулгүй байдлыг хангах хэрэгцээгээр хадгалах итгэж болох үүсвэрүүдийн нэг юм.
Эх сурвалж: BBC