Элсэн чихэр болон амттан идэх хүсэл төрүүлдэг тархины эс
Айова Карвер Анагаах Ухааны Коллежийн доктор, профессор Мэтью Потхофф Дани улсын Копенгаген их сургуулийн доктор, профессор Мэтью Гиллиумтай хамтран FGF21 буюу фибробласт өсөлтийн хүчин зүйл гэх эсэд төвлөрч нэгэн судалгаа хийсэн байна. Уг эс нь биеийн энергийн харьцаа, биеийн жингийн тэнцвэржүүлэлт болон цусан дахь инсулины хэмжээ, мэдрэг чанарыг удирддаг ажээ.
Ихэнх хүмүүс цаг үргэлж л амттай зүйлс идэхийг хүсэж байдаг. Харин чихэрлэг зүйлс хэтрүүлэн хэрэглэх нь таргалалт болон чихрийн шижин зэрэг өвчнүүдийг үүсгэх боломжтой билээ.
Доктор Потхофф: Энэ бол уг эсийг дагнан цор ганцаар нь судалж, тархинд ямар нөлөө үзүүлж байгааг тодорхойлж уг нөлөөлөл нь биднийг хэрхэн чихэрлэг хүнс хэрэглэх сэдэл үзүүлж байгаа талаарх анхны судалгаа гэжээ. Уг ололт дээрээ үндэслэн багийнхан аль тархины эс нь FGF21-д хариу үзүүлж, бидний амтлахыг хүссэн чихэрлэг амтыг сонгож байгаа зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг харуулах боломжтой болж ирсэн юм.
Потхофф болон түүний багийнхан уг судалгаагаар FGF21-н их хэмжээний чихрийн хэрэглээний дараа элгэнд үүсдэг бөгөөд цаашид улам их хэмжээний чихэр хэрэглэх мэдрэмжийг төрүүлж байдаг гэдгийг олж мэджээ.
FGF21-н өөрчилсөн төрөл үүсгэх зориулалт бүхий нэлээд олон төрлийн туршилтын эмүүд бүтээгдэж байгаа бөгөөд эдгээрийн зорилго нь таргалалт болон чихрийн шижин өвчнийг бууруулах зорилготой аж. Потхофф болон түүний багийнхны судалгааны үр дүн одоо туршилт хийгдэж буй эмүүдийг илүү нарийн болон үр дүн өндөртэй болгоход туслаж чадна гэж үзэж буй ажээ.
Эх сурвалж: Science Daily