Газрын тосны үнэ буурч эхэллээ
Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ хоёр орчим хувиар дахин буурчээ.
"Brent" маркийн газрын тосны есдүгээр сард худалдаалагдах фьючерс үнэ 1.78 хувиар буурч, нэг баррель нь 41.96 ам.доллар болсон бол WTI газрын тосны фьючерс үнэ 2.09 хувиар унаж, нэг баррель нь 39.26 ам.доллар болж буурчээ.
Эрчим хүчний түүхий эдийн үнийн мэдээллийн “S&P Global Platts” платформын шинжээчдийн таамгаас үзвэл, коронавирусний халдварын тархалт нэмэгдсэнээс үүдэн эдийн засгийн шинэ хязгаарлалт нэвтрүүлэхээс болгоомжилж буйтай холбогдуулан газрын тосны үнэ буурч байна. Халдварын тархалт нэмэгдэж буй АНУ-ын Калифорни муж, Филиппин, Хонконг, Австралид дахин хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.
Газрын тосны зах зээл дээрх үнэ ОПЕК+ уулзалтын оролцогчид нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүйтэй холбоотой өнгөрсөн гуравдугаар сарын 6-с эхэлж хэлбэлзэж эхэлсэн билээ. Тухайн үед газрын тосны үнэ 30 хувиар унасан. Тавдугаар сард байгуулсан ОПЕК+ бүлгийн гэрээгээр оролцогчид таваас зургадугаар сарын хооронд хоногт газрын тосны олборлолтын хэмжээг 9.7 сая баррелиар, жилийн хоёр дахь хагаст 7.7 сая баррелиар, 2022 оны дөрөвдүгээр сарын хүртэл 5.8 сая баррелиар бууруулах тохиролцоонд хүрсэн билээ. Үүний дараа газрын тосны үнэ өсөж эхэлсэн юм.
Эх сурвалж: bloomberg