Увс аймагт хүчтэй аадар бороо орсны улмаас А1702 дугаартай Улаангом-Хандгайт чиглэлийн авто замын 19 дэх км-т байрлах Шургадгын сайрын 54 урт мeтр төмөр бeтон гүүр болон 32 дахь км-т байрлах Бага Түргэний 186 урт мeтр төмөр бeтон гүүрнүүдийн тулгуурын бэхэлгээ, замын далан үерийн усанд угаагдаж гүүрийн дамжих хавтан унасан тул тээврийн хэрэгслийн хөдөлгөөний түр зогсоосон тул иргэд та бүхэн тус чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.
Мөн Гашууны голын гүүрээр зорчих боломжгүй байгааг анхаарна уу
Увс аймгийн Тээврийн цагдаа, онцгой байдал болон зам хариуцагч "Увс-АЗЗА" ТӨХК-ийн холбогдох албан хаагчид газар дээр нь ажиллаж байна...
Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ