ОХУ коронавирусийн эсрэг вакциныг ирэх сард хэрэглээнд гаргана
Сеченовын их сургууль, Н.Ф.Гамалеин нэрэмжит Эпидемиологи, микробиологийн үндэсний судалгааны төвийн эрдэмтэд бүтээсэн коронавирусын эсрэг вакцины эмнэлзүйн туршилт судалгаа амжилттай үр дүнтэй дууссан болохыг ОХУ-д суугаа ДЭМБ-ын мэргэжилтэн мөн баталгаажуулсан байна.
ОХУ-ын Эрүүл Мэндийн Яамны харьяа Н.Ф.Гамалеин нэрэмжит Эпидемиологи, Микробиологийн Үндэсний Судалгааны Төвийн захирал академич Александр Гинцбургийн хэвлэлд өгсөн ярилцлагаас үзвэл цар тахлын эсрэг вакцин 8-р сарын дунд үеэс хэрэглээнд гарах юм байна.
Эх сурвалж: moscowtimes