Австралийн эрүүл мэндийн сайд маск зүүж үзүүлэх гээд бүтэлгүйтэж, олныг хөгжөөжээ
Австралийн эрүүл мэндийн сайд "7news" телевизийн нэвтрүүлгээр иргэдэд хандаж хамгаалалтын маск зүүж, зайгаа барьж харьцахыг уриалсан. Жишээ болгож сайд өөрөө маск зүүх гэж оролдсон боловч эхний хэдэн оролдлого нь бүтэлгүйтжээ. Эхний удаа тэрбээр нүдээ таглаж, бараг бүх нүүрээ далд оруулсан бол дараа нь чихэндээ зүүж чадаагүй, сүүлийн оролдлого дээрээ маскаа хазгай зүүсэн байна. Эцэст нь тэрбээр маскаа засаж зүүгээд талархсанаа илэрхийлснээр хөгжилтэй явдал дууссан юм.
Та бүхэн бүрэн үйл явдлыг уг бичлэгээс үзнэ үү.
Эх сурвалж: lenta