Коронавирус тусаад эдгэрсэн хүмүүст одоо ч илэрсээр байгаа шинж тэмдгүүд
Коронавирусын халдвар аваад эдгэрсэн 3 хүн эмчлэгдсэнээс хойш аль хэдийнээ хэдэн сар өнгөрч байхад одоог хүртэл байнгын ядрах, амьсгаадах , зүрх хурдан цохилох гэх мэт шинж тэмдгүүдийг мэдэрсээр байгаа тухайгаа хуваалцжээ. Энэ тухай Daily Mail сонин бичсэн байна.
27 настай Талич Варгагийг хэлж байгаагаар шинж тэмдгүүд анх 4 сарын 1-нд буюу Их Британид ирснээс 13 хоногийн дараа илэрчээ. Тэрбээр 5 долоо хоногийг хэвтрийн байдалтай өнгөрүүлсэн байан. Үүнээс 3 сарын дараагаар буюу одоо ч эмэгтэйд амьсгалахад нь бэрхшээл тулгарч байгаа гэнэ. Биед төрөх мэдрэмжээ тайлбарлахдаа тэрээр цээжин дээр нь маш хүнд бетон байгаа мэт мэдрэгддэг гэсэн юм.
21 настай Лондонд суралцдаг оюутан болох Жессика биеийн хүчний дасгал хийхэд хүндрэлтэй үргэлж ядарч сульдах болсон тухайгаа хуваалцжээ. Мөн бас нэг 21 настай залуу 1 сарын сүүлээр халдвар авч эдгэрсэн ч одоог хүртэл амьсгаадах мөн зүрх нь хурдан цохилох асуудалтай байгаа ажээ.
Дэлхий даяар коронавирусын халдвар авсан иргэдийн тоо 13 саяд хүрсэн тухай судалгааг Жон Хопкинсын Их Сургууль хийсэн байна. Цар тахал нийт 188 улсад тархсан. бөгөөд нэг өдрийн дотор илэрсэн шинэ тохиолдлын тоо 190 мянгад хүрчээ. Цар тахлын улмаас нийт 573042 хүн амиа алдсан бол ойролцоогоор 7.1 сая хүн эдгээд байгаа юм.
Эх сурвалж: lenta