Афганистанаас ирсэн 10 албан хаагчаас коронавирусийн халдвар илэрчээ
Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр ХӨСҮТ-өөс коронавирусийн халдварын тухай цаг үеийн мэдээллийг өглөө.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Долдугаар сарын 13-нд ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораториудад 168 хүний сорьцод шинжилгээ хийхэд 155 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Харин 13 хүний сорьцод коронавирус илэрлээ. Тэдний 10 нь Афганиас ирсэн Зэвсэгт хүчний дайчид бол ажиглалтын байранд тусгаарлагдаж байсан гурван хүний гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 243 боллоо." гэлээ.