Баруун Монголын 60 цагаан адуу хаачсан бэ буюу соёл уламжлалаа дээдлэх ину...

Баруун Монголын 60 цагаан адуу хаачсан бэ буюу соёл уламжлалаа дээдлэх ину...

Өмнө нь мөнгө төгрөгний болоод байршлын хувьд баахан шүүмжлэл дагуулсан хэдий ч Монгол Наадам болдгоороо боллоо. Сайхан боллоо. Амьд мэнд явбал улсын наадам үзнээ гэж.

Цар тахлын үед зургаан сар гадна дотно хөл хорионд орсон, түгжигдсэн, түгжирсэн ард иргэдээ цэнгүүллээ. Монгол хүнийг МОНГОЛ гэдгийг мэдрүүлдэг цөөхөн баярын нэг нь НААДАМ яахын аргагүй мөн. Наадам бол жаргалтайн дэлгэр цагтаа хуран цуглаж зон олноороо жаргаж цэнгэдэг соёлын капитал билээ. Шүүмжилсэн асуудлуудаас хамгийн их дуулиан шуугиан тарьсан нь баруун Монголын “60 цагаан адуу” гэх дууг инээж хөөрч байгаад бүжиглэж дуулсан гэх явдал мөн. Дуучдын хувьд МУГЖ Б. Сарантуяа, МУСТА Б. Алтанжаргал нар сайхан дуулсан. Ярих юм алга.

Шүүмжлэл Зүүнгарын улс манжуудад хядуулаад харуусал гансралын дуу гэж нэг хүн бичсэнээс эхлэвээ. Эхлээд ч энэ хүний итгэл үнэмшил нь юм байна гээд юм бодсонгүй. Тэгсэн чинь улстөрийн аястай мушгиа болоод хэд хэдэн сайт өлгөж аваад сэвээд явчихлаа шүү. Урианхай (тува) хэл аялгаар Конгүрэй дууны ориг хувилбарыг нь олж үзлээ. Өргөн тархсан гурван ч хувилбар байдаг юм байна. Уртын дуучин Г. Эрдэнэчимэгийн “орчуулж” дуулсан клипийг ч үзлээ. Хөсөгтөн хамтлагийн дуулсныг ч харлаа. Тэгээд Наадамын нээлтэд дуулж буй хувилбарыг яг үгчлэн ойлгосон хүн байна уу гэтэл байдаггүй шүү. Бүгд л 60 цагаан адуу гэдэг дуугаар төсөөлөөд уурлаад байгаа болж таарлаа.

Тэгэхээр аан гээд уун гэж бай. Урианхай хэлээрээ ориг үг нь:

Алдан четкен чылгымнын
Алызы кайдал конгүрей
Алды кожуун чонумнүн
Аалы кайдал конгүрей 

Алдын адак Тандымны
Арамайлап дагыдым
Алды кожуун чонумнүн
Алгап йорээл мактадым

Чеден четкен чылгымнын
Челези кайдал конгүрей
Чеди кожуун чонумнүн
Чери кайлал конгүрей

Монголоор:

Жаран толгой адуун сүргийн
Зүсэлж тамгалсан нь хаана байна, конгүрэй?
Зургаан хошуу ардын минь
Эх (нутаг) нь хаана байна конгурэй? 

Алтан Хайрхан уулын бэлд
Аврал ерөөлөө өргөе, конгурэй!
Зургаан хошуу ардаа
Дуун магтуугаар ерөөе, конгурэй!

Далан толгой адуун сүргийн
Уяа цулбуур нь хаана байна, конгүрэй
Долоон хошуу ардын минь
Нутаг (газар) нь хаана байна, Конгүрэй 

Сараа, Алтанжаргал хоёр ингэж л дуулсан байна.

Бүтнээрээ үг нь энэ юм байна:

Коңгурей-Хонгорай*

Алдан четкен чылгымның
Алазы кайдал, Коңгурей
Алды кожуун чонумнуң
Аалы кайдал, Коңгурей, Коңгурей

Чеден четкен чылгымның
Челези кайдал, Коңгурей
Чеди кожуун чонумнуң
Чери кайдал, Коңгурей, Коңгурей

Сезен четкен чылгымның
Сези кайдал, Коңгурей
Сес-ле кожуун чонумнуң
Сези кайдал, Коңгурей, Коңгурей

Тозан четкен чылгымның
Тозу кайдал, Коңгурей
Тос-ла кожуун чонумнуң
Тозу кайдал, Коңгурей, Коңгурей

*Хонгорай гэдэг нь Саяны нурууны араар нутгалдаг түрэг-монгол нүүдэлчин омгууд юм. Баян-Өлгийн аймгийн Цэнгэл сумынхан энэ дуунд гарч буй хүмүүстэй хамгийн их хамаатай болно.

Сүүлийн хоёр бадгийг утгачилбал  80, 90 толгой адуун сүрэг хаана байна, найм дахь, ес дэх хошуу нутаг хаана байнаа л гэж асуугаад байгаа юм. Өөрөөр хэлбэл нэгэн цагт олон аймаг хошуу хураасан нэгдсэн улс байснаа тарж бутраад алга болчихжээ л гэж дурсаж байгаа хэрэг юм. Хонгор үр, ах эгч нар аа гээд ам асуугаад байгаа ч юм алгаа алга.

Их гүрний хэлтэрхий болсон урианхайчууд ингэж дуулахгүй бол өөр хэн ч ингэж дуулах юм билээ. Тэгээд ч энэ жилийн наадмын нээлт нь Хамаг Монголын баяр гэдэг агуулга дор “Монголын нэг өдөр”-ийг дүрсэлсэн гэж би лав хувьдаа тайлсан. Би урлаг судлаачдын хажууд ерөнхий боловсролоос хэтрэхгүй мэдлэгтэй нэгэн. Гэхдээ өөрийн удам угсаа, гарал үүсэл, хэн бэ гэдгээ цусаар нь, ясаар нь аман болон бичмэл сурвалжаар хөөж сайтар судалсан хүний хувьд хэлэхэд энэ дууг хилийн цаана үлдсэн хүн эх Монгол нутагтаа байгаа 3.2 саядаа зориулж дуулсан гэж харвал сайхан контент мөн. Тэгэхээр алив зүйлийг шүүмжлэхээсээ өмнө, шүүмжлэлийг дагаж намирахаасаа өмнө бодож болгоож, эргэцүүлж, том зургаа харж байх нь цаашдын явдалд тустай юм.

Дэлхийн түүх алив улс үндэстэн сэргэн мандахын өмнө урлаг соёл нь ихэд хөгждөг гэх. Магад бид үсрэнгүй хөгжлийн өмнө ирсэн биз. Урлаг соёлын хүмүүс билиг төгс,онгод, авшигтай төрсөн гэнэм. Үүнийг Монголын урлагийн түүхийг бүхэлд нь Төрийн хүндэтгэлийн концертдоо багтаасан Нацагийн Жанцанноров гуайн тайлбар, Наадамын нээлтийг хөтөлсөн яруу найрагч Баярхүүгийн Ичинхорлоо, “Наадмын үдэш” концертоос харж болно. (Чинбаа найруулсан уу?) Энэ бүхний ерөнхийгийн ерөнхий найруулагчаар ажилласан Баатар маш сайхан контент маш бага мөнгөөр бүтээв. Миний хувьд энэ бүхний хаялгад Халимгаас Шарка Баркагийн аянд лагерь дээрээ бүжиглэж байгаа найзууд, Тувагаас Самгалдайг гитардаж дуулсан бичлэг, буриад хамаатнууд ногоон талбай дээрээ ажиллаад завгүй байсан ч оройдоо нийлж үзээд нэг шил юм лавтай мулталснаа нотлох зураа явуулсныг үзэж ихэд дэлгэр сайхан наадаж сууна. Өмнөд Монголоос лавтай удахгүй хэл ирнэ. Тэгэхээр хэл ам татлан байж хийсэн тахлын жилийн энэ наадам том зургаараа зорилгоо биелүүлсэн гэсэн үг. Эрлийз хурлийз морь, сэрвээний өндөр, барианы зураан дээр үсэрсэн даага, унасан хүүхэд, Увс Архангай бөх, цаашлаад дөрвөд баяд аварга зэрэг бол энэ бүхний хажууд бид дотроо шийдвэрлэж чадах асуудал юмаа. Сүүлийн жилүүдэд хүмүүс сурын спортоор их хичээллэж бүр 600 гаруй хүн наадамд харвахаар бүртгүүлсэн гэхийг сонсоод сайхан л байлаа.

Ямартаа ч бид дэнжээ хотойлгож, диванаа ч хотойлгоод улс даяараа нэгэн зэрэг сайхан наадлаа. Ирэх жилийн наадам даан ч хол байна даа..

Эх сурвалж: Алтан Алим (trend.mn)

41
таалагдаж байна

10
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419