Цар тахлын үед хамгаалалтын маск зүүх шаардлагыг үгүйсгэж байсан Бразилын ерөнхийлөгч Жаир Болсонаро өнгөрсөн долоо хоногт коронавирусийн халдвар авснаа зарласан билээ.
Тэгвэл тэрбээр халдвар авсныхаа маргааш амны хаалт зүүж байгаа хүмүүсийг шоолж, үүндээ ижил хүйстнүүдийн эсрэг үг хэллэгийг ашигласныг "Folha de São Paulo" сонин мэдээлсэн нь олон нийтийн шүүмжлэлийг ихээхэн дагуулаад байна.
Ерөнхийлөгч 30 жилийн түүхтэй улс төрийн карьерынхаа туршид ижил хүйстнүүдийг эсрэг зогсдог гэдгээ огтхон ч нууж байгаагүй бөгөөд нэгэн ярилцлагад түүгээрээ бахархаж байгаагаа дурдсан юм. Энэ удаад Жайр Болсонаро засгийн газрын ажилчдыг вирусээс хамгаалах маскийг зүүхэд нь "coisa de viado" буюу "маск бол гомо нарт зориулагдсан" гэх далд утгатай, доромж үг ашигласан байна.
Өнгөрсөн долоо хоногийн Mягмар гарагт Бразилын ерөнхийлөгч халдвар авснаа зарлахдаа “Би Бүгд Найрамдах Улсын ерөнхийлөгч. Mөн би өөрийн хариуцлагыг умартаж ард иргэдээ орхихгүй” хэмээжээ. Одоогоор тэрээр тусгаарлалтад байгаа бөгөөд туршлагатай эмчийг эрүүл мэндийн сайдаар тавьж "Ковид-19"-ийг тархалтыг багасгахын тулд бусад эрх баригчидтай санал зөрөлдөхөө болих хэрэгтэй болжээ.
Tүүний мэдэгдлийг сонссон ард иргэд энэхүү цар тахлын үед үнэн бодит мэдээллийг хүргэж, зайлшгүй даван туулах хүчин зүйл гэдгийг нь хүлээн зөвшөөрөхийг ерөнхийлөгчөөсөө хүсэж байгаа юм.
Эх сурвалж: The Guardian