Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109 жил, Ардын хувьсгалын 99 жил, Ардчилсан хувьсгалын 31 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны гурвын даваа үргэлжилж байна.
Хөдөлмөрийн баатар, МУГТ, улсын заан Н.Түвшинбаяр Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, улсын начин Базаргүрийн Бадамсүрэнд өвдөг шороодов.
Харин Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын харцага О.Хангай гурвын даваанд Өмнөговь аймгийн харьяат, аймгийн арслан Э.Нямаад өвдөг шороодов. Түүний хувьд энэ жилийн наадамд дээгүүр барилдах бөхчүүдийн тоонд багтаж байсан юм.
Өчигдөр болсон баяр наадмын 2-ын даваанд Баян-Өлгий аймгийн харьяат улсын начин Б.Серик, Сэлэнгэ аймгийн харьяат улсын начин Н.Баярбаатар гэх мэт цолоо батлах, ахиулах боломжтой бөхчүүд унасан юм.