Дэлхий дахинд цар тахал гарсны улмаас олон төрлийн ажил үйлчилгээ, хэрэгцээ шаардлагууд гарч байгаа билээ. Үүний нэг тод жишээ нь жолоочгүй, автомат жолоодлогот хүргэлтийн технологи болох Nuro компанийн R2 хүргэлтийн тээврийн хэрэгсэл юм.
Уг бүтээгдэхүүнийг анх 2018 оноос эхлэн бүтээж эхэлсэн бөгөөд цар тахлын улмаас уг бүтээгдэхүүний эрэлт 3 дахин өсөөд байгаа юм.
Nuro-г үүсгэн байгуулагчдын нэг, Удирдах зөвлөлийн тэргүүн ЖиаЖун Жу Форбес сэтгүүлд өгсөн ярилцлагадаа: Бид үүнийг үйлдвэрлэж байхдаа цар тахал гарна гэж бодоогүй байсан. Гэсэн ч энэ нөхцөл байдал бидэнд сайн нөлөө үзүүллээ гэжээ.
Уг бүтээл нь цар тахлын дэгдэлт бүхий, эрсдэл ихтэй бүсүүдэд шаардлагатай бүтээгдэхүүнүүдийг нь хүргэх үйлчилгээ үзүүлэх бөгөөд хүн хооронд харилцах боломжгүй үйл ажиллагаануудад ашиглагдах аж. Одоогоор уг бүтээгдэхүүний үйлчилгээг Walmart, Krogers болон Domino’s Pizza зэрэг хүнсний томоохон сүлжээнүүд авахыг сонирхож байгаа ажээ.
Nuro R2
Уг үйлчилгээ бол яг одоо цаг үед тохирсон, цагаа олсон үйлчилгээ юм.
Nuro төсөл нь Softbank-ны шинэ төсөл дэмжих сангаас 1 тэрбум ам долларын санхүүжилт авсан байна. Хэдийгээр анх үүсгэн байгуулагдахдаа хүргэлтийн салбарын томоохон тоглогчдын сүүдэрт дарагдаж байсан хэдий ч энэ санхүүжилтийг авсны дараа Nuro ч гэсэн эдгээр том тоглогчдын эгнээнд орох нь гарцаагүй юм. Мөн түүнчлэн Forbes сэтгүүл Nuro-г Америкийн хамгийн шилдэг 50 хиймэл оюунт бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компанийн нэгээр нэрлээд байгаа юм.
Тэд анх жолоочгүй таксины үйлчилгээ нээхээр бодож байсан ч бодсоны эцэст хүргэлтийг үйлчилгээг сонгожээ. Учир нь тэдний үзсэнээр хүн зөөхөөс хэрэгцээт бүтээгдэхүүнийг зөөх нь илүү олон давуу талтай гэж үзсэн аж.
Мөн өөр нэгэн давуу тал нь R2 маш авсаархан загвартай бөгөөд ердийн машинаас 2 дахин жижиг, зөвхөн бараа тээвэрлэх зориулалттай, өндөр хөгжилтэй хотуудын гудамж талбайд дасан зохицсон загвартай ажээ.
Одоогийн байдлаар Nuro компанийн зах зээлийн үнэлгээ 2,7 тэрбум ам доллар хүрээд байгаа юм.
Эх сурвалж: Forbes