Яагаад зарим үгс амархан цээжлэгддэг вэ?
Бидний хэл ярианд цээжлэхэд хүнд, хөнгөн, эсвэл хэзээ ч мартдаггүй эсвэл өгүүлбэрт ашиглах боломжгүй үгс ч байдаг. Саяхан Үндэсний Эрүүл мэнд судлалын хүрээлэнгийн эрдэмтэд татах өвчтэй болон хэвийн хүмүүст харьцуулсан судалгаа хийж үзжээ.
Тэд уг судалгаандаа тархины ой санамжийн давтамжийг шалгасан бөгөөд олон төрлийн ном, зохиол, зэргийг ашигласан байна. Уг туршилтаараа зөвхөн бидний зорилтот үгсийг эргүүлж санахаас гадна дурсамжинд ямар нөлөө үзүүлж байгааг шалгажээ.
Уг туршилтыг удирдан явуулсан, Үндэсний Эрүүл Мэнд судлалын институтийн Сэтгэц Мэдрэлийн эмгэг судлалын эмч, доктор профессор ВейЖен Шиэ: Бид зарим үгсийг бусад үгнээс илүү цээжлэгддэг гэдгийг олж тогтоосон. Бидний олж мэдсэнээр бидний ой санамж нь мэдрэлийн холбоостой холбогддог бөгөөд шаардлагатай үед интернет хайлт хийж байгаатай ижил байдлаар мэдрэлийн шугамыг ашиглаж үгсээ эргүүлэн санадаг гэжээ. Тэрээр бидний энэ туршилт цаашид хүний тархи, ой санамж, дурсамжын илүү нарийвчилсан зураглал гаргахад удирдлага болох гэж найдаж байна гэжээ.
Уг туршилт нь анхандаа Алцхеймэрийн өвчин гэх мэт хүний тархины ой санамжийн чадамжийг алдуулдаг өвчний эсрэг судалгаа хийгдэхээр төлөвлөж хэн, юу, ямар, хаана, яаж гэх мэт асуултын хүрээнд асуулгыг бэлдүүлсэн байжээ.
Туршилтын явцад туршилтад орж буй хүмүүст “гар” болон “алим” гэх мэт 300 орчим өргөн хэрэглээний нэр үгнүүдийг хос хосоор нь харуулжээ. Тэгээд хэсэг хугацааны дараа уг хос үгийн нэгийг харуулан нөгөөг нь санаж байгаа эсэхийг туршиж үзсэн байна. Тэд уг судалгаагаараа тархины мэдрэлийн холболтууд яаж холбогдож, хэрхэн ямар байдлаар тухайн зүйлсийг эргүүлж санаж байгааг тодорхойлохыг зорьжээ.
Бидний ой санамж нь тархины ажиллах зарчмын үндсэн үйлдлүүдийн нэг бөгөөд бидний тархи хэрхэн ажилладаг болон бид хэн бэ гэдгийг тодорхойлж байдаг юм. Гэхдээ уг үйлдлийг маш тодорхой судлахад бэрхшээлтэй байдаг нэг тал нь хүмүүс нэг ижил зүйлийг дахин санахдаа өөрөөр санах тохиолдол юм.
Туршилтын эцсийн шатанд багийнхан дасгалыг дахин хийлгэж үзэхэд туршилтад оролцогчид хосоор нь зөв таасан үгүйгээс үл хамааран тодорхой үгсийг маш сайн санаж байв. Хамгийн сайн санаж байсан хүмүүс туршилтад ашигласан 300 үгээс дунджаар 7 хос үгс зөв санаж байжээ. Мөн түүнчлэн уг багийнхан дараагаар нь 2623 иргэнд цахим хэлбэрээр туршилт хийж үр дүнгээ баталгаажуулжээ.
Уг туршилтын цахилгаан бичлэгээс үзэхэд тархины мэдрэлийн холбоосонд үүссэн давтамж нь уг амархан санагддаг үгсийнх бусад үгний долгионоос түрүүлж мэдрэгдэж байв. Тийм ч учраас оролцогчид уг үгсийг бусад үгийг санахгүй үедээ давтаж хэлэх гэх мэт үйлдлүүд ашиглаж байлаа. Тиймээс эрдэмтэд эдгээр үгс нь бидэнд эрт санагддаг байна.
Эрдэмтдийн тайлбарласнаар энэ үйлдэл нь яг л интернетийн хайлтын хэрэгсэлтэй ижил зарчмаар ажиллаж байна гэсэн юм. Жишээ нь та ямар нэгэн зүйл хайхад тэдгээр зүйлс болон холбоотой зүйлс нь ихээс багаруу буурсан байдлаар илэрц нь гарч ирдэг. Гэхдээ үүнийг цаашид дэлгэрүүлж судлахын тулд эрдэмтэд компьютер тооцоолол хийж, ижил загварчлал гаргаж түүн дээр туршилт хийхээр ажиллаж байгаа бөгөөд яг яагаад тэдгээр үгс нь илүү санахад амар байгааг, яагаад мэдрэлийн холбоост түрүүлж дохио өгч байгааг тодорхойлохыг оролдож байна.
Эх сурвалж: Science Daily