Японд их хэмжээний үер болсны улмаас сураггүй болсон иргэдийн тоо нэмэгдсээр байна
Япон улсад өнгөрөгч амралтын өдрүүдэд их хэмжээний бороо орсны улмаас үерт автаж, зам талбай сүйдэж нас барагсдын тоо одоогийн байдлаар 37 болоод байна.
Онгой байдлын аврах ажиллагааны 40,000 орчим ажилчид Японы баруун өмнөд мужуудаар одоо ч гэсэн амьд үлдэгчдийг эрж хайсаар байгаа бөгөөд их хэмжээний үерийн улмаас зам талбай нурж, голууд их хэмжээгээр үерлэн голын бэлчир болон эрэг, далангууд бүгд усанд эвдэрсэн байна.
Ор сураггүй болсон иргэдийн тоо одоогоор 13 байгаа бол аврагчид 400 иргэнийг аварч амжжээ.
Үер болж буй Япон баруун өмнөд мужууд
Гол их хэмжээгээр үерлэж, бэлчир газар болон далан зэргийг эвдсэн байна
BBC Токио агентлагийн сурвалжлагч Руперт Вингфилд-Хэйс-н мэдээлснээр Японд борооны улирал эхлэх үед их хэмжээний бороо орох нь байдаг л үзэгдэл. Гэхдээ өнгөрсөн хоёр хоногийн бороо Кьюшү арал орчмоор итгэмээргүй их усархаг, бас удаан үргэлжилсэн гэжээ.
Хохирлын байдлаар Кумамото болон Кагошима мужууд хамгийн өндөр байгаа бөгөөд хэдэн зуун мянган иргэдийг нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болгосон байна.
Харамсалтай нь цар тахлын улмаас аюулгүйн зайг баримталж байгаа нь ихэнх хоргодох газрууд болон төвүүдийг төлөвлөснөөс цөөн тооны иргэдийг оруулахаар ашиглаж байгаа бөгөөд багтаагүй иргэдийг машиндаа хоргодохыг санал болгож байгаа ажээ.
Японы цаг уурын хүрээлэнгийн мэдээлснээр уг бүсэд ийм их хэмжээний бороо өмнө нь орж байгаагүй ажээ.
Эх сурвалж: BBC