Кофены үнэ сүүлийн 5 жилийн доод хэмжээнд хүрэв
Цар тахлын улмаас түүхий эдийн эрэлт хумигдаад байгаа энэ үед кофены үнэ Нью-Йоркийн биржид улирлын дүнгээрээ сүүлийн таван жилийн хамгийн өндөр дүнгээр буурах төлөвтэй байна.
Хөл хорио тогтоож, дэлхийн эдийн засаг саарч, хэрэглээ эрс буурсан, мөн Бразилын кофены ургац дээд хэмжээнд хүрээд байгаа юм. Улмаар арабика кофены фьючерс үнэ гуравдугаар сарын сүүлээс хойш 16 хувиар буурчээ. Есдүгээр сард нийлүүлэх арабика кофены үнэ даваа гарагт 3.8 хувиар өсөж, нэг ам.доллар орчимд хүрсэн байна. Хэдий тийм боловч өнгөрсөн аравдугаар сараас хойших хамгийн доод төвшинд байгаа юм.
Харин робуста кофены үнэ 2.3 хувиар өсөж, улирлын дүнгээр 0.6 хувиар буураад байна. Нөлөөтэйгөөр эрэлт талаас нь харвал цахим худалдааны “Amazon.com” дээрх кофены борлуулалт хурдацтай нэмэгджээ. Мөн Бразил улс 2020 оны ургацынхаа 60 орчим хувийг худалдсан байгаа гэж “Rabobank International” мэдээлсэн байна.
Эх сурвалж: bloomberg.com