Элон Маск Тесла компани автомат жолоодлоготой машин бүтээхэд маш дөхсөн гэв
Элон Маск хийсэн Шанхай хотод болсон Дэлхийн Хиймэл Оюуны тухай хуралд оролцож байх үедээ Тесла компани бүрэн автомат удирдлагатай машиныг энэ оны сүүлчээр гэхэд бүтээж дуусна гэж мэдэгджээ.
Түүний хэлснээр бид аль хэдийн нь л 5-р түвшний буюу жолоочын шаардлага, оролцоогүй өөрийгөө жолооддог тээврийн хэрэгсэл бүтээхэд маш дөхчихөөд байсан. Бидний одоогоор хэрэглэж байгаа хоёрдугаар түвшний автомат жолоодлогын системд жолоочын анхаарал, болгоомж шаардлагатай, мөн хэрэгцээтэй үед өөрөө жолоодлогыг авах ёстой. Гэхдээ бидний одоо бүтээж байгаа тээврийн хэрэгсэлд ямар нэгэн нэмэлт төхөөрөмж, хатуу санах ой шаардахгүйгээр зөвхөн программын хөгжүүлэлт хийснээр 5-р түвшний автомат удирдлагатай машин бүтээж чадна гэжээ.
IHS Markit (Маркит, мэдээлэл судалгааны төв)-н аналист Тим Уркуйхарт: 5-р түвшний автомат жолоодлого бол маш чухал хариуцлагатай хандах зүйл. Ноён Элон Маск ийм мэдэгдэл хийсэн нь их шийдэмгий хэрэг байна. Хэрэв Тесла компани уг төслийг амжилттай болгож чадвал уг салбарт өрсөлддөг бусад томоохон компаниудаа ардаа орхиж эдийн засгийг дангаар эзэмших болно гэжээ.
Гэсэн ч түүний санааг зовоож байгаа зүйл нь бол Тесла компанийн зарим хэрэглэгчид одоогийн хэрэглээнд байгаа автомат жолоодлогын системийг аль буруу ашиглаж байсан. Би үргэлж л Тесла компанийн бүтээгдэхүүнд шалгуур өндөртэй ханддаг. Тэд дөнгөж хоёрдугаар түвшинд ашиглаж байгаа ч үүнийгээ автомат жолоодлого гэж нэрлэх нь тохиромжгүй юм гэжээ.
Харин Маск Шанхайн хуралд тавьсан илтгэлдээ:
Бид одоо үүнийг бүтээхэд маш дөхөөд байна. Бидний одоогийн хэрэглэгдэхүүн, функцууд тавдугаар түвшинд ороход хангалттай байгаа, бас энэ жилийн эцэсээр гэхэд бэлэн болно. Үндсэн ажиллагаанд ямар нэгэн шинэчлэлт хийх шаардлагагүй болсон. Одоо зөвхөн жижиг хэмжээний асуудлуудыг засаж, нэгтгэж бүрэн хэмжээгээр ажиллуулах л хэрэгтэй байна. Уг асуудлуудыг илрүүлэхийн тулд бид бодит амьдрал дээр маш олон туршилт хийсэн гэжээ.
Хэрэв уг бүтээл удалгүй бэлэн болчихвол бид мөдхөн автомат удирдлагатай машин жолоодож, зөвхөн зөгнөлт киноноос үздэг байсан шигээ амьдарч эхлэх нь дээ.
Эх сурвалж: BBC