АНУ 5G сүлжээг хөгжүүлэхэд 300 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч болох гол хүн, дэд Ерөнхийлөгч асан ЖоБайден нь үүрэн телефоны 5G сүлжээ зэрэг нэн шинэ технологийг хөгжүүлэх, судлахад 300 тэрбум доллар нэмж зарцуулах санаачилга гаргах гэж байгаа тухай “The New York Times” мэдээлжээ.
Энэхүү санаачилга нь Байдены намын сунгаанд оролцохдоо олон нийтэд танилцуулсан Америкийн эдийн засгийг уналтаас гаргах хөтөлбөрийн нэг хэсэг болж байгаа юм байна. Түүнчлэн Байден нь АНУ-д үйлдвэрлэгдсэн бараа бүтээгдэхүүн худалдан авахад ахин 400 тэрбум доллар зарцуулах шаардлагатай гэж үзэж байгаа аж.
Эх сурвалж: BBC