Кастын наадам: Ноёд Цонжинболдогт, иргэд сумын төвд

2020-07-10, 09:19 Цаг үе 928 5
Кастын наадам: Ноёд Цонжинболдогт, иргэд сумын төвд

Ардын хувьсгалын баяр, ард түмний наадам маань  99 жилийн ой  дээрээ  бөхөв. 100 жилийн ойг  үзэх хувьгүй  байжээ, монголчууд. МАН  62 суудал авч, Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр дахин дөрөө харшуулахуй  дор наадам хүртэл кастынх  болчих юм гэж хэн санах вэ. Гэвч нийгмийн анги давхаргаар хувааж  бодлого хэрэгжүүлдэг  Энэтхэгийн  эрт балрын  системийг манай ноёд  таалжээ.  Тэгээд наадмаа хаалттай хийх лүндэн  буулгаж, хатантны  бөх түрүүлэх ёстой гэж зарлигдсан гэх. Тэгээд “Корона”-даа баярлалаа хэмээн алгаа хавсран мэхэлзэж буй сурагтай.

Хэдэн бөх барилдаж хэн түрүүлэх  нь  маньд падгүй л дээ.  Харин  ноёд  Цонжинболдогт  наадаж, ноорхой ардуудаа сумын наадам хэс гэж тулгасанд л манайхан   нийтээрээ бухимдаж уур цухлаа сошиалд гаргаж  цацжээ. Бас болоогүй Цонжинболдог руу энгийн иргэдийг  нэвтрүүлэхгүй, торгон гоёлгүй бол хиад түшмэлүүдээ ч хөл тавиулахгүй гэсэн юм даг уу даа. Идэх хоол, өмссөн зүүснээр нь хэсэгчлэн ялгаварладаг нь кастын зарчим хойно   тэгж таарна. Тэгэхдээ нийтээрээ наадахгүй тэр наадмын төсөв нь  гурван тэрбум төгрөг. Түүнийгээ татвар төлөгчдийн халааснаас “дээрэмдэж”  буй учраас бүгд   ууртай байна.

Цонжинболдог  дахь   “XIX зуун цогцолбор”  бол   Ерөнхийлөгч Х.Баттулгын  эзэмшил.  Нэг хүний хувийн жуулчны  баазыг  нийтийн хөрөнгөөр тохижуулж, дэд бүтэцтэй болгох гэж байна гэсэн шүүмжлэлийг амтай болгон хэлж байна.

Бас болоогүй, тэнд  наадмаа хийж,  онлайнаар цацахын тулд 576 сая төгрөгийг тохижилт үйлчилгээнд,731 саяыг зохион байгуулалтад, 991 сая төгрөгийг урлаг соёл, хүндэтгэлийн арга хэмжээнд, 336 саяыг бай шагналд, 278 саяыг хэв журам хангах, онцгой байдалд  зориулах юм байх. Бичлэг хийж ард түмэнд телевизээр  үзүүлэхийн тулд  96 км-т орших жуулчны  бааз руу шилэн кабель, цахилгаан татаж, бохир цэврийн асуудлыг цогцоор нь шийдэж байгаа гэнэ. Энэ үнэн бол арай дэндүү гэхээс өөр үг эс олдоно.

Цонжинболдог түүхт газар уу гэвэл түүхт газар  мөн. “XIX зуун цогцолбор”  Чингис хааны үүх түүхийг харуулсан том бүтээн байгуулалт гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэнд наадам хийхэд сайхан байж болно. Гэхдээ Ардын хувьсгалын түүхт ой, ард түмний  наадам цаашид  ард түмний  наадам  хэвээр  байх аваас  хэдий Ардчилсан ч гэлээ Ерөнхийлөгчийн эдлэнд байнга зохион байгуулахгүй л  болов уу. Ж.Мөнхбат аварга нэгэнтээ “Үзэгчгүй бол наадам биш” хэмээн хэлж байсан. Тэгвэл “Корона”-гаар далимдуулан ард түмэндээ  хаалттай  ноёдын  наадам хийж, зугаацаж байгааг “Кастын наадам” гэх нь зүйд нийцнэ. 

Монголын  ноёд, ихэс дээдэс  найр, наадам тэмдэглэж байсан  түүх  бий. Ноёдын наадамд ноёны  бөх л  түрүүлэх ёстой гэсэн  бичигдээгүй хуультай. Харц ард түрүүлбэл тойрон хүрээлэгчид нь  нэхэж хөөж очоод аян замд амийг нь егүтгэдэг бусармаг явдал ч байсан. Энэ нь орчин цагийн дэлгэцийн бүтээл “Гарьд магнай” кинонд Далайцэрэн аварга Эх дагинын бөхийг унагасан учир Их хатантан “Би энэ наадмыг үзэхгүй” хэмээн хаяж гардаг бодит үйл явдлаас сэдэвлэсэн зохиомжоор бидний үед ирсэн байдаг.

Наадмын түүхийг сөхвөл  монголчууд 1911 онд Үндэсний эрх чөлөөний хувьсгалаар  Манжийн дарлалаас  ангижирч, 1921 онд Ардын хувьсгал ялсанаар Нийслэл хүрээг чөлөөлсөн долдугаар сарын 11-ний өдрийг түүхэн ойн баяр болгон тэмдэглэх  болсон гэжээ.

Эрийн гурван наадам бол Хүннүгийн үеэс улбаатай. Эртний монголчууд туг тахих, цэргийн хүчийг бүртгэн үзэх, байлдаанд орох болон байлдаанаас ирээд сур харвах, хүлэг морьдыг уралдуулах, хүчит бөх барилдуулах гэсэн эрийн эрдмийг голлосон наадам хийж  байсан түүхтэй.

Чингис хаан 1219-1224 онд Хорезм улсыг байлдан дагуулахад Баруун Алтайгаар давж, буцахдаа Алтайн Эрчис мөрөнд саатаж цэрэг, агт морьдоо амраан Алтай дамнан нутаглах урианхайчуудад нуман тамгыг шагнан олгож, урианхай сурын харваа үүссэн  хэмээн түүхэн сурвалжид өгүүлсэн  байдаг.  Зун цагт найр наадам үүсгэдэг байсан тухайд  “Монголын нууц товчоо”-нд хуран сар  (долдугаар сар) хэмээн  тэмдэглэжээ.

Хожим 1639 онд Өндөр гэгээн Занабазарт зориулсан даншиг наадмаас эхлэн монголчууд “Долоон хошуу даншиг наадам”-ыг   жил бүр тогтмол хийх  болсон гэж үздэг.

1772 онд Хэнтий уулыг тахих их наадмыг “Арван засгийн наадам” нэрээр хийсэн  нь хэсэгтээ үргэлжилсэн.  1922 оноос Цэргийн наадам тэмдэглэх болж удалгүй Цэргийн ба Арван засгийн наадмыг хамтруулах шийдвэр  гарч,  товыг нь  долдугаар  сарын 11 гэж заасан байдаг.  Энэ үеэс "Ардын наадам" гэж байгаад  1946 оноос хойш "Ардын хувьсгал  ялсны ой" хэмээн  тодотгосныг түүхэн сурвалжуудаас олж үзэж болох юм. 

1990 оноос хойш  МАХН, АН хоёр нам наадмын тодотгол дээр сөргөлдөх болсныг уншигчид мэдэх байх. Тодруулбал,  1996 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан хүчин ялснаар тэр жилийн наадам Монголын тулгар төр байгуулагдсны 790 жилийн ой гэж түүхэнд  тэмдэглэгдсэн.  2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой  болгон тэмдэглэсэн. 2015 оноос   Хүннү улс нэгдсэн оноос эхлэн наадмын тодотголыг “Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ойн Үндэсний их баяр наадам”  хэмээн нэрлэж ирсэн.

Их хүрээ гэж байхаас нийслэл Улаанбаатар болоход Яармагийн дэнж, Хүй мандлын дэвжээнд наадмаа   хийж  ирсэн монголчууд  Төв цэнгэлдэхэд нааддаг болоод удаж байна. Өнөөдөр бид  Төв цэнгэлдэхдээ нааддаггүй юм гэхэд  Хүй долоон худагт наадах боломж дүүрэн  бий.  Яагаад заавал Цонжинболдогт наадах ёстой юм бэ гэдэг асуулт зүй ёсоор гарч байна.

Гурван тэрбумыг төсөвлөн  нэг хүний эзэмшил рүү шилэн кабель татуулж дэд бүтэц тавьж байхаар Хүй долоон худаг руу явах зам талбайгаа тохижуулж  болох байлаа. Цагдаа нарт баатрын хувцас өмсгөж, багт наадам тоглуулж байхаар  баатарлаг үйлс бүтээсэн эрхмүүдээ шагнаж, бүтээсэн гавьяагаар нь бахархаж болох байлаа. Байлаа гээд бичээд байвал барагдахгүй олон, бухимдах зүйл ч их байна.

Цонжинболдогт болох “Кастын наадам”  үндсэндээ  “Их тэнгэрийн цайллага”  шиг л юм даа, энгийн иргэд орж болдоггүй. Ноёдын цайллаганд нохой хэрэггүй  гэдэг шиг бид шүүмжлээд нэмэргүй бололтой. Ингээд энэ удаа ноёд Цонжинболдогт наадаж, иргэд сумын наадмыг зорих нь тодорхой  боллоо.  “Хаан шалдан байна” гэж хашгирч чаддаггүй  байсны  хар гай  энэ байх. Цаашдаа “Хаан түм бум наслаг” гэж алга хавсран мөргөсөн харалган ард түмэн болчихгүй  юм сан.

 

Ч.Үл-Олдох

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

9
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419