Эрдэмтэд нарны аймгаас дахин 100 гаруй жижиг нуугдмал гариг илрүүлжээ
Эрдэмтэд харанхуй эрчим хүч судлах зорилгоор дуран авайгаар судалгаа хийж байсан бөгөөд Далай ван гаригийн тойрог замд байрлах 139 ширхэг жижиг гаригийг нээж илрүүлсэн байна.
Манай нарны аймгийн гадуур тойргийн бүсэд, далайн ван гаригийн тойрог замд байрлах эдгээр гаригуудыг транс-Нептунийн объектууд (ТНО) гэж нэрлэдэг бөгөөд одоог хүртэл нийтдээ 316 гариг олдоод байгаа юм. Уг судалгааг Пеннсилванийн Их Сургуулийн физик болон сансар судлалаар суралцаж төгссөн Педро Бернарделли удирдан явуулж байжээ. Уг судалгааг Чили улсад байрлах үлэмж том дуран авайгаар хийсэн юм. Тэдний багийн гол зорилго нь харанхуйн эрчим хүчний (ХЭС) судалгаа байсан бөгөөд ажиглалтын явцдаа нуугдмал жижиг гариг илрүүлжээ.
ТНО-г анх 90-д оноос эхлэн олж судалж эхэлсэн бөгөөд манай нарны аймгийн гаригуудад зөвхөн дэлхийн ван гаригийн тойрог замд л ТНО илрээгүй байна. Бернарделигийн хэлснээр тэнгэр бүрхэх олон шалтгааны улмаас олон гариг эрхэс харагддаггүй, эсвэл харагдаагүй байдаг. Зарим нь бидний харж чадах хязгаараас ч хол байгаа гэжээ.
Уг ололтын үр дүн нь судлаачдад нуугдмал гариг эрхсийн тухай цаашид судлахад тун ач холбогдолтой бөгөөд цаашилбал уг гариг эрхсийн хөдөлгөөн, чиглэл, энерги зэргийг судалж өмнө нь манай нарны аймагт болсон зүйлсийн ул мөрийг тооцоолоход ашиглаж болох аж.
Мөн түүнчлэн ХЭС-н судалгаанд уг ололт нь тун ч ашигтай ажээ.
Эх сурвалж: VICE