ЗУНЫ ЗУГААТАЙ ӨДРҮҮДЭД ТА ХЭРХЭН АМАРЧ, ХААГУУР АЯЛАХАА ШИЙДЭЭГҮЙ БАЙНА УУ?
Голомт банкны хамт олон аялахаар төлөвлөж буй аялагчдадаа зориулан 2017 онд аялал жуулчлалын мэргэжилтнүүдтэй хамтран “Монгол орны аяллын газрын зураг”-ийг бүтээн, танилцуулж байсан билээ. Тэгвэл энэ удаад илүү олон мэдээллийг багтаасан, шинэчлэгдсэн аяллын газрын зургийг та бүхэнд хүргэж байна.
Тухайлбал, дэлхийд давтагдашгүй онгон дагшин байгаль, түүхэн дурсгалт газрууд, амралт, сувилал, зоогийн газар, дэлгүүр худалдааны төвүүд, үзвэр үйлчилгээ, аялалаар явахдаа зайлшгүй анхаарах зөвлөмж, их хотын нэрийн хуудас болсон үйлчилгээний газрууд гэх мэт ая тухтай аялж амрахад тань тус болох бүхий л мэдээллийг энэхүү газрын зурагт нэг дор багтаажээ.
Мөн Голомт банкны картын бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм. Энэхүү газрын зургийг та Голомт банкны бүх салбар, тооцооны төвүүдээс үнэ төлбөргүй авч, аялалдаа ашиглаарай.