ДОХ өвчтэй Бразилын иргэн туршилтын эм хэрэглэсний дараа эдгэсэн байна
Хүний дархлал хомстлын вирус буюу бидний хэлж заншсанаар ДОХ өвчих тусаад байсан Бразил улсын иргэн уг өвчний нууц, далд вирусыг устгах туршилтын эмийг хэрэглэсний дараа сайн үр дүн гарсан тухай эмч нар өнгөрөгч мягмар гаригт мэдээллээ.
Мөн түүнчлэн уг асуудал нь цор ганц тохиолдол бөгөөд туршилтын шатандаа явж байгаа учир баттай хариу хэлэхэд тун эрт гэж эмч нар үзэж байгаа юм.
АНУ-н Сан Франциско мужийн Калифорнийн Их сургуулийн ДОХ өвчний судалгааны мэргэжилтэн, доктор Моника Ганди: Энэ үнэхээр гайхалтай мэдээ, гэхдээ баттай болгоход эрт байна. Уг туршилтыг 5 хүнд хийсэн ч одоогоор бусад дөрвөн хүнд амжилттай болоогүй гэжээ.
Уг туршилтын эмийг хоёр сар тутамд нэг удаа тариулж байх ёстой бөгөөд одоогийн байдлаар эмчилгээнд өдөр тутамд ууж хэрэглэдэг Truvada эмнээс харьцангуй давуу талтай гэж эрдэмтэд үзэж байгаа юм.
Бразил улсын иргэн 35 настай эр, ижил хүйстэн хамтрагчаасаа ДОХ-н халдвар авсан бөгөөд тэрээр эмийн туршилтад орохоосоо өмнө Truvada эмийг хэрэглэж байсан байна.
Уг туршилтыг хийсэн эмч нарын баг хэрэв энэ туршилт амжилттай болох юм бол бид үүнээс цаашид урьдчилан сэргийлэх вакцин ч гаргаж авах боломжтой. Тэгвэл уг өвчнөөр шаналж байгаа олон зуун мянган иргэдийг авраад зогсохгүй, уг өвчнийг цаашид ялан дийлэх боломжтой болно гэжээ.
Хэрэв Бразил эрийн эдгэсэн тохиолдол батлагдвал уг тохиолдол нь анх удаа ДОХ-г чөмөг эсвэл үүдэл эс шилжүүлэн суулгалгүйгээр эдгээсэн анхны тохиолдол болох юм.
Эрдэмтэд цаашид түүний биеийн байдал, үр дүнг судлахын зэрэгцээ өмнө нь ямар эмчилгээ, эмийн бэлдмэлийг ямар шат дараатай хэрэглэж байсныг судалж эхлээд байгаа аж.
Эх сурвалж: BBC