Энэтхэг улсад БНХАУ-ын гар утасны 59 аппликейшнийг хэрэглэхийг хориглосон байна.
Эдгээр аппликейшний тоонд нийгмийн сүлжээний “TikTok”, хайлтын “Baidu” мөн “WeChat” зэрэг түгээмэл хэрэглэгдэг апп-ууд багтжээ. Хоёр улсын харилцаа муудаж байгаатай зэрэгцэн эдгээр апп нь аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө гэж үзэн энэхүү шийдвэрийг гаргасан байна. Гадаадын серверүүд дэх Энэтхэгийн хэрэглэгчдийн дата мэдээллийг зөвшөөрөлгүйгээр шилжүүлж, байршуулж байгааг яаралтай анхааралдаа авч, арга хэмжээ авах хэрэгтэй Энэтхэгийн холбогдох яамны сайд дурдсан байна.
Эх сурвалж: Bloomberg