Шинэ хууль зөрчиж байгаа агуулгатай сурах бичгүүдийг Хонконгийн сургалтын хөтөлбөрөөс хасахаар боллоо
Өнгөрсөн долоо хоногт Бээжингийн талаас Хонконгийн шинэ аюулгүй байдлын тухай хуулийг баталсан. Үүнтэй холбоотойгоор Хонконгийн сургуулиудад ашигладаг сурах бичиг номын агуулгад шинэ хуулийг зөрчиж байгаа тохиолдол байвал цаашдаа хэрэглэхгүй байх буюу хаях шаардлага гарсан байна.
Хонконгийн Боловсролын агентлагаас бүх сургууль сургалтын хөтөлбөртөө дахин шинэчлэлт хийх шаардлагатай болсон тухай өчигдөр мэдэгдлээ.
“Хэрвээ аль нэгэн сурах бичигт дөрвөөс илүү гэмт хэргийг хамарсан агуулга гарсан байвал, сурагчдад үндэсний аюулгүй байдлаа хамгаалахад эерэг хандлага төрүүлэхүйц заах шаардлагатай. Эс бөгөөс тухайн сурах бичгийг устгалд оруулах шаардлагатай”
гэдгийг тус байгууллагаас онцолжээ. Ингэснээр сургуулиудын эрх баригчид бүх сурах бичгийн агуулгыг нарийн уншиж нягтлах шаардлагатай болжээ.
Эх сурвалж: CNN