Ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна
“Нийслэлийн Ерөнхий Боловсролын Эрин Эверест Интернэшнл” сургуульд дараах ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.
Та доорх линкээр орж өөрийн мэдээллийг илгээнэ үү.
https://docs.google.com/forms/d/e/
1 Дунд, ахлах ангийн сургалтын менежер
Тавигдах шаардлага:
- Багшийн мэргэжлээр дотоод, гадаадын их, дээд сургууль төгссөн байх
- Ерөнхий боловсролын сургууль ба их, дээд сургуульд 3-аас доошгүй жил ажилласан байх
- Сургалтын хөтөлбөр боловсруулах, судалгааны ажил хийх чадвартай байх
- Сургалтын үйл ажиллагааны явцад шинжлэх ухааны үндэстэй үнэлгээ шинжилгээ хийх
- Харилцааны өндөр соёлтой, байгууллагын төлөөлөн төрийн болон бусад аж ахуй нэгж байгууллагатай харьцах
- Англи хэлний дундаас дээш төвшний бичгийн ба ярианы чадвартай
- Хэрэглээний программууд, интернэт орчинд ажиллах өндөр мэдлэг, чадвартай
Та дараах чадвартай бол давуу тал :
- Математик, физикийн багш мэргэжилтэй
- 3-аас доошгүй жил сургалтын менежерээр ажилласан
- Дотоод, гадаадад магистр ба түүнээс дээш боловсролын зэрэг хамгаалсан
- Эрэгтэй
Бусад:
- Байршил: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 20 хороо Эрин хороолол
- Утас: 9918-2577, 98803699
- Цалин: Тохиролцоно
2 Нийгмийн ажилтан
Тавигдах шаардлага:
- Нийгмийн ажилтан, сэтгэл зүйч мэргэжлээр дотоод, гадаадын их, дээд сургууль төгссөн байх
- Хүмүүнлэгийн болон нийгмийн асуудлыг шинжлэх ухаанчаар задлан шинжлэх чадвартай, хэрэглэж чаддаг байх
- Сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх зүй, боловсролын ерөнхий чиглэл, сургалтын арга зүйн талаар мэдлэгтэй, бодлогын үзэл баримтлал, нийгмийн асуудлыг тодорхойлох чадвартай байх
- Англи эсвэл аль нэгэн гадаад хэлний дундаас дээш төвшний бичгийн ба ярианы чадвартай
- Хэрэглээний программууд, интернэт орчинд ажиллах чадвартай
Та дараах чадвартай бол давуу талтай :
- ЕБС ба их, дээд сургуульд 3-аас доошгүй жил ажилласан байх
- Дотоод, гадаадад магистр ба түүнээс дээш боловсролын зэрэг хамгаалсан
Бусад:
- Байршил: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 20 хороо Эрин хороолол
- Утас: 9918-2577, 98803699
- Цалин: Тохиролцоно
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.