Европын Холбоо АНУ-тай хийж буй худалдааны дайнаа үргэлжлүүлнэ
Европын холбоог үндэсний нисэх компаниудаа хууль бусаар санхүүжүүлсэн гэх үндэслэлээр явуулж байгаа мөрдөн байцаалтаа нэн даруй зогсоох ёстой гэж ЕХ-ны Арилжаа хариуцсан комиссар ФилХоган мэдэгдсэн байна.
АНУ нь үндэсний ашиг сонирхлоо хамгаалахын тулд гаалийн нэмэлт татвар ногдуулах эрхтэй гэсэн хуулийн 232 зүйлийн дагуу Европын холбооны эсрэг мөрдөн байцаалт, шалгалтын явуулж байгаа нь байж боломгүй зүйл гэж Европын холбоо үзсэн байна.
Одооноос 16 жилийн өмнө буюу 2004 онд “Boeing” компани нь Европын зарим орнууд олон улсын гэрээ, хэлцлийг зөрчин “Airbus” компанийг төрийн зүгээс дэмжих бодлого хэрэгжүүлэн зах зээлийн зарчмыг зөрчсөн гэж буруутган Дэлхийн худалдааны байгууллагад хандсан юм. Үүний дараа Европын холбоо нь “Boeing”-ийг АНУ-ын Засгийн газар зах зээлийн бус байдлаар дэмжсэн гэж хариу буруутган зөрчил үүссэн нь 2019 оныг хүртэл үргэлжилсэн.
Дэлхийн худалдааны байгууллага нь 2019 онд Европын холбооны гишүүн орнууд нь “Airbus” компанийг төрөөс дэмжиж янз бүрийн хөнгөлөлт үзүүлж байсан тул АНУ нь хариу болгож Европын холбооны бараа, үйлчилгээнд нийт 7,5 тэрбум долларын нэмэлт татвар ногдуулах эрхтэй гэж мэдэгдсэн юм. Гэхдээ АНУ нь хараахан Европын бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулаагүй байна. Ийм нөхцөлд “Boeing” компанийг АНУ-ын ЗГ-аас дэмжсэн гэж хариу торгоно гэж мэдэгдээд байсан юм.
Эх сурвалж: Reuters