Д.Сарангэрэл Байгаль Орчин, Аялал Жуулчлалын, Х.Нямбаатар Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд болно
МАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордонд хуралдаж байна. Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх танхимдаа ажиллах сайд нарыг хэдийн тодруулсан болохыг эх сурвалж өгүүлж байна.
Тодруулбал Эрчим хүчний сайдад Н.Тавинбэх, БСШУ-ын сайдад тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, Сангийн сайдад УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Зам тээврийн хөгжлийн сайд тус яамны дэд сайд Л.Халтар, ХХААХҮ-ийн сайдад тус яамны ТНБДарга З.Мэндсайхан, Соёлын сайдад ШУА-ийн Түүхийн Хүрээлэнгийн Захирал С.Чулуун,
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Эрүүл мэндийн сайдаар ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, Барилга хот байгуулалтын сайдад тус яамны дэд сайд Б.Мөнхбаатар, Батлан хамгаалахын сайдад Г.Сайханбаяр, Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад ҮСГ-ын дарга А.Ариунзаяа , ЗГХЭГ-ийн дарга, сайдад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарыг тус тус санал болгосон байна.