Саяхан BBC Culture-с 2020 оны хамгийн шилдэг гэсэн номын жагсаалтыг гаргасан билээ. Уг жагсаалтад арьс өнгөний үзэл, хүйсийн тэнцвэргүй байдал, ялгаварлан гадуурхалт, дэлхийн цаг уурын өөрчлөлтөөс эхлээд уран зохиолын бүтээлүүд ч багтсан байна. Цар тахалын хөл хорионы энэ үед та бүхэн минь цагаа зөв ашиглаж эдгээр номнуудаас өөрт хэрэгтэй нэг ч гэсэн зүйлийг тусгаж авахыг хичээгээрэй.
Rodham by Curtis Sittenfeld
Уг бүтээлд хэрэв Хиллари Родам өөрийн нөхөр АНУ-н 42 дахь ерөнхийлөгч Билл Клинтонтой гэрлээгүй байсан бол ямар үйл явдлууд өрнөж болох байсан тухай зохиол ажээ. Зохиолч уг бүтээлдээ түүхэн үйл явдлуудыг ашигласан бөгөөд үүнээс улбаалан үйл явдлуудыг өөрийн төсөөлөх чадвараа ашиглаж бичсэн байна.
How Much of These Hills is Gold: C Pam Zhang
Уг бүтээлд Люси (12) Сэм (11) гэх хоёр өнчин эгч дүүс Америк улс алтны шуналд живээд байсан үед амьдрах аюулгүй орон гэртэй болохоор тэмцэж яваа тухай бүтээл ажээ. Тэд өөрсдийн ирээдүйг өөрчлөхийн тулд ямар их хэмжээний хатуу бэрхийг туулж яваа тухай уг бүтээлийг Хятад зохиолчийн гайхалтай өнгө төрхөөр маш уран яруу бичсэн гайхалтай бүтээл болсон гэж Нью Иорк Таймс онцолсон байна.
American Poison by Eduardo Porter
Уг бүтээл нь Америк улсад байгаа арьс өнгөний үзлийн талаарх бүтээл юм. Портер уг бүтээлдээ ажиллах хүч, боловсрол, эрүүл мэнд, хангамжын тал дээр хэрхэн ялгаатай хандаж байгаа талаар дэлгэрэнгүй өгүүлсэн байна. Мөн түүнчлэн уг ялгаралыг үгүй болгох, цаашид өөр төрлийн үзэлтэй болох зэрэг талаар найдвар төрүүлж болохуйц гаргалгаануудыг ч дурьдсан байна.
You People by Nikita Lalwani
Уг бүтээл нь Лондон хотод байрлах пиццаны газрын тухай өгүүлэх ажээ. Тулу гэх пиццаны газрын эзэний дүр тусламж хэрэгтэй хэн бүхэнд тусладагаараа Робин Гүүд-тэй ижил ажээ. Гэхдээ түүний зөвлөгөө хожим нь аюулт байдал үүсгэхэд гол дүр ёс суртахууны хувьд хэцүү сонголт хийх болно.
Rainbow Milk by Paul Mendez
Уран бүтээлийн гараагаа саяхнаас эхэлсэн зохиолч Паул Мендез уг бүтээлдээ хүйсийн ялгаа, арьс өнгө, нийгмийн гарал үүсэл болон шашины тухай бүхнийг цаг үе болон соёл иргэншил бүхий л үетэй харьцуулсан байна.
Wow, no thank you by Samantha Irby
Уг бүтээл нь зохиолч Саманта Ирбигийн бичсэн сонгомол эсээнүүд ажээ. Үүнээс хамгийн сайхан сэтгэл мөн хөгжилтэй хошин чанарыг та бүхэн мэдрэх болно. Тэрээр бүтээлдээ өөрийнхөө амьдралын талаарх зүйлсийг өвөрмөц байдлаар дүрсэлсэн байна.
A Children's Bible by Lydia Millet
Пулицерийн шагналд нэр дэвшигч, зохиолч Лидиа Миллетийн шинэ зохиол нь хүүхдийн библи нэртэйгээр гарч буй ажээ. Орчин үед Ноа-гийн домгийн дахин шинэ найруулгаар бичсэн бөгөөд хэсэг бүлэн чинээлэг найзууд болон тэдний хэрцгий догшин хүүхдүүдийн талаар гарах юм. Уг гэр бүлүүд зуны амралтдаа зориулан эдлэн газар бүхий орд харш түрээслэсэн бөгөөд дараа нь үлэмж хуй салхины аюулд орж байгаа тухайгаар үргэлжилдэг байна.
If I had your face by Frances Cha
Уг бүтээл нь Сөүл хотод амьдардаг дөрвөн бүсгийн амьдралын талаар гарах ажээ. Уг бүтээлд бүсгүйчүүд өөр өөрсдийн амьдралаар, өөрсдийн замаар хүнд хэцүү, сайхан бүх л зүйлсийг хэрхэн туулж байгаа талаар бичсэн ажээ. Олон сорилт, даваа нугачаа бүрийн дараа бүсгүйчүүдийн хоорондын харилцаа өөрчлөгдсөөр байлаа.
The Glass Hotel by Emily St John Mandel
Уг ном нь хоорондоо холбоогүй хоёр өөр үйл явдлын тухай өгүүлэх ажээ. Бүтээлийн гол санаа нь гамшиг зовлон, түүнийг даван туулж амьд үлдэх болон амьдралын утга учрыг тунгааж буй тухайгаар гарах болно. Уг бүтээл нь гүн утга агуулга бүхийн философийн чанартай ажээ.
Redhead by the Side of the Road by Anne Tyler
Уг бүтээл нь тухалж уншихад хамгийн тохиромжтой номнуудын нэг гэдэгээр нэрлэгдээд байна. Зохиолч уг бүтээлдээ амьдралд нь тохиолдсон гэнэтийн зүйлсийг шийдвэрлэх арга аа олохгүй яваа эрийн сэтгэл санаа, хүсэл зоригийн тухай бичсэн байна. Уг бүтээлийг зохиолчын хамгийн шилдэг бүтээл гэж Wall Street Journal онцолсон байна.
The Collected Stories: Lorrie Moore
Америкийн уран зохиолд хэдийнээ танигдсан, богино өгүүллэгийн мастер Мур-н шинэ ном хэвлэлтэд гарчээ. Уг бүтээл нь өмнө нь хэвлэгдээгүй өгүүллэгүүдээс бүрдсэн ажээ. Уг бүтээлийг унших нь уншигчдад урам зориг, шинэ сэдэл өгнө гэж Нью Иорк Таймсд бичжээ.
Sharks in the time of Saviours by Kawai Strong Washburn
Уг бүтээл нь Хавай домгийг орчин үеийн амьдралтай холбосон роман ажээ. Зохиолын гол дүрийг Хавай домгоос санаа авч бүтээсэн бөгөөд өнөө үед хэрхэн нөлөөлж байгаа талаар дүрслэх ажээ. Зохиолч Кавай Стронг Вашбөрн уг бүтээлээрээ өөрийнхөө авъяас, чадавхийг батлаж харуулсан байна.
Weather by Jenny Offill
Уг бүтээл нь номын санч Лиззи гэх бүсгүйн талаар өгүүлэх болоод тэрээр өдөр тутмын амьдрал, утгагүй байдал, сэтгэл зовоосон асуудлууд, өвчтэй эх, мансуурах донгоос салахаар тэмцэж буй дүүгийнхээ талаар гэх мэт бүх нарийн ширийнийг өдөр тутамдаа дурдаж байгаагаар дүрслэгджээ. Уг бүтээл нь 21-р зууны нийгмийн амьдралын утгагүй байдал, сэтгэл санааны хямрал зэргийг тод томруунаар дүрсэлжээ.
Real Life by Brandon Taylor
Уг бүтээл нь Алабама мужаас гаралтай бүрэг ичимхий Воллос гэх хүүгийн талаар гарах ажээ. Тэрээр их сургуульд биохимийн чиглэлээр суралцахаар гэр бүлээ орхин явж байгаа тухай, мөн түүний мартаж чаддаггүй хүүхэд үеийн хэцүү дурсамжуудын тухай гарах ажээ. Тэрээр уг бүтээлдээ хүйсийн ялгаварлал, хүсэл зориг зэргийг мартагдхааргүйгээр дүрсэлсэн байна.
Such a Fun Age by Kiley Reid
Уг бүтээл нь 25 настай Эмира Такерийг асран халамжилдаг хүүхдээ барьцаалсан гэж буруугаар гүтгэж байгаа тухайгаар гардаг байна. Энэ зохиол нь өнөөгийн нийгэмд байгаа нийгмийн гарал үүсэл, яс үндэсээр нь ялгаварлах болон ёс суртахуун болон эцэг эхийн сурган хүмүүжүүлэх аргын талаар дэлгэрэнгүй харуулах ажээ.
Motherwell: A Girlhood by Deborah Orr
Уг бүтээл нь 2019 онд нас барсан сэтгүүлч Дебора Орр-н дурсамж ном ажээ. Уг бүтээл нь Орр-н 1970-д оны үеийн амьдралын талаар гарах бөгөөд ээжтэйгээ харьцхад үүсдэг байсан бэрхшээлүүд зэргийг дүрсэлсэн байна.
Apeirogon by Colum McCann
Уг бүтээл нь бодит амьдралаас сэдэвлэж бичсэн зохиол ажээ. Зохиолд Израйл болон Палестинд амьдардаг хоёр эрийн тухай гарах бөгөөд нэгэн удаагийн тулааны үеэр гол дүрийн охин нь алагддаг ажээ. Уг бүтээлд энэ хоёр эрийн амьдрал, тохиолдолж буй зүйлсийн тухай хүүрнэх бөгөөд цаашид энэ хоёр хэрхэн найзууд болж байгаа талаар гарах ажээ.
Cleanness by Garth Greenwell
Уг бүтээл нь зохиолчын хоёр дахь бүтээл бөгөөд What Belongs to You номын хоёр дахь бүлэг байдлаар бичигдээ. Түүх цааш үргэлжлэн Америк багш Болгар улсад хэрхэн амьдарч байгаа тухай гарах ажээ.
Hood Feminism by Mikki Kendall
Уг бүтээл нь феминизмийн тухай дэлгэрэнгүй тайлбарлаж өгөх бөгөөд илүү бодитой, үр дүнд хүрж болохуйц шийдлүүдийн талаар дурдсан бүтээл ажээ.
The Mirror and the Light by Hilary Mantel
Уг бүтээл нь 8-р Хенри хааны баруун гарын туслах Томас Кромвеллийн тухай гурвалсан зохиолын эцсийн ном ажээ. Зохиогч өөрийн бүтээлийн тухайд: Кромвелл бол маш хүчирхэг дүр, зарим талаараа хаанаас ч илүү чадварлаг хүн байсан гэжээ. Уг бүтээл хэвлэгдсэнээр гурвалсан зохиол бүрэн дуусаж байна.
House of Glass by Hadley Freeman
Уг бүтээлд сэтгүүлч Хадли Фрийман гэр бүлийнхээ амьдарлын нууцуудыг дэлгэсэн байна. Мөн түүнчлэн түүний эмээ Дэлхийн хоёрдугаар дайны үед хэрхэн Европ тивээс дүрвэж байгаа тухай илүү голчлон оруулсан байна. Уг зохиол нь зарим хэсэгтээ айдас хүргэм, зарим хэсэгтээ урам зориг өгхөөр маш чанартай бүтээл болсон байна.
Actress by Anne Enright
Ирланд зохиолч Анн Энрайт өөрийн Жүжигчин эмэгтэй зохиолдоо алдар нэр, нэр хүнд, эрх мэдэл болон ээжийгээ ойлгохыг хичээж буй охины талаар өгүүлсэн ажээ. Уг бүтээл нь гарсан даруйдаа эмэгтэй зохиолчдын шагналд нэр дэвшээд байгаа ажээ.
Our House is on Fire by Greta Thunberg
Шведийн залуухан иргэн, залуучуудад уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой алхам хийхгүй байгаа улстөрчдийн эсрэг тэмцэх урам зориг өгсөн, Нобелийн энх тайвны шагналд нэр нь дэвшээд буй Грета Тунберг-н гэр бүлийн хамтаар бичсэн ном жагсаалтанд мөн багтжээ. Уг бүтээл нь эх гаригийн ирээдүйн талаар бичигдсэн бөгөөд маш олон дүгнэлтүүдийг багтаасан ажээ.
Уг бүтээлүүд таньд нэгийг санагдуулж, хоёрыг бодогдуулна гэдэгт итгэлтэй байна.
Эх сурвалж: BBC