Залуу эрдэмтэд исгэгч хөрөнгөөр хаягдал ус цэвэршүүлэх төхөөрөмж бүтээжээ
Уг аргачлалыг нээн илрүүлсэн Гаураб Чакрабарти болон Шон Хант нар нь Техасын их сургуулийн оюутнуудын нэгэн үдэшлэг дээр покер тоглож байхдаа танилцжээ.
Тэр үедээ тэд хоёул докторантурт сурч байсан бөгөөд диссертацын ажлаа хийж байсан аж. Чакрабарти Нойр булчирхайн хорт хавдрыг эмчлэх аргачлал сэдвээр докторын зэргээ хамгаалж байсан бөгөөд химийн инженерчлэлийн докторант Хантын сонирхлыг уг сэдэв их татсан байна. Тэр үед Чакрабарти хорт хавдрын эсээс олддог ус төрөгчийн давхар исэл үүсгэгч ферментийг судалж байгаа тухайгаа ярьсан бөгөөд энэ бүхний дараа тэр хоёр цаашид уг судалгааг хэрхэн Хант-н химийн инженерчлэлтэй холбох аргыг ярилцсаар энэ үр дүнд хүрсэн байна.
Энэ явдлаас хойш 6 жилийн дараа 2016 онд тэд өөрсдийн Solugen гэж нэрлэсэн нээлтээ шинэ бизнесийн санаа шалгаруулах уралдаанд оруулжээ. Тэд эцсийн шатанд үлдэж 10.000 ам долларын шагнал хүртсэн байна. Уг шагналын мөнгөөрөө барилга гэр ахуйн дэлгүүрээс PVC хуванцар хоолой зэргийг худалдан авч өөрсдийн анхны реакторыг бүтээсэн байна. Тэд тэндээ Чакрабарти-н нээж илрүүлсэн ферментийг гаргаж авах генийн өөрчлөлттэй исгэгч хөрөнгө хийж эхэлсэн байна. Өөрсдийн бүтээсэн био-исгэгчээ бусад төрлийн цэвэрлэгээний бодисуудтай хольж туршиж эхэлсэн нь маш том амжилтыг авч ирсэн юм. Одоо тэд гоо сайхны цэвэрлэгээний бодисоос эхлээд алчуур халдваргүйжүүлэгч, усан сан болон бусад хаягдал усыг цэвэршүүлэгч бүтээсэн юм.
Тэдний анхны бүтээл өдөрт зөвхөн 20 орчим литр бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай байсан бөгөөд гар аргаар ажиллуулдаг байжээ.
Тэдний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд зардал өндөр байсан тул тэд хөрөнгө оруулагчдаас тусламж авахыг хүсэх үед Founders Fund сангаас болон бусад хөрөнгө оруулагчдаас нийт 250 сая ам.долларын хөрөнгө босгож чаджээ. Тийм ч учраас Forbes сэтгүүл тэрбум долларын шинэ бизнесийн жагсаалтад нэрлэсэн билээ.
Тэдний анх бүтээсэн MacGyvered гэх реактор нь өдөрт зөвхөн 5 галлон(19литр) устөрөгчийн давхар исэл гаргаж авах хүчин чадалтай байжээ. Тэд исгэгчээ бүтээж дууссаны дараагаар PeroxyZen гэх нэртэй усан сан, нийтийн халуун усны газар болон гоо сайхны газрын цэвэрлэгээ, ариутгалын бодис үйлдвэрлэж эхлэсэн бөгөөд олон тооны гоо сайхны газрын эзэд тэдэнтэй холбогдож эхэлсэн байна. Учир нь ихэнх ариутгалын бодисод газрын тос агуулагддаг бөгөөд тэдний бүтээлийн хувьд байгалийн гаралтай гэх тодотгол нь олон хүний анхаарлыг татах давуу тал болсон юм. Цэвэрлэгээний бүтээгдэхүүний ажил тун сайхан байсан, бид өдөр тутам машинаа жолоодож, гоо сайхны газруудад бүтээгдэхүүнээ хүргэж өгдөг байсан гэж тэд дурджээ.
Slogen-н худалдаж авсан тосноос хуванцар гаргаж авах үйлдвэр
Гэсэн ч тэд илүү том төлөвлөгөөтэй байсан бөгөөд 2017 оны өвөл Y Combinator, мөн Diamond Wipes компаниудтай хамтарч дараа дараагийн бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрлэж эхэлсэн байна. Гэсэн ч тэд 2018 оны намар тэд ариутгалын бодис хийж байсан бүтээгдэхүүнтэйгээ ижил аргаар хаягдал цэвэршүүлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж эхэлсэн бөгөөд Diamond Wipes компанитай хамтрахаа болж бүтээгдэхүүний төлбөрт 10 сая ам.доллар авсан байна. Мөн Diamond Wipes-д ус төрөгчийн давхар исэлтэй бүтээгдэхүүнээ борлуулахаар болсон нь компани нь илүү цомхон ч гэсэн тогтмол ажиллагаатай болж эхэлжээ. Тэдний компани томрохын хэрээр илүү том талбай хэрэгцээтэй болсон юм, өмнөх бизнесүүдээс олсон 19 сая ам долларын ашигтай байсан бөгөөд тэд тосноос хуванцар үйлдвэрлэдэг байсан хуучин химийн үйлдвэрийг 3 сая орчим ам доллараар худалдаж авчээ. Уг үйлдвэрт, шугам, дамжлагын хоолой, агуулах гээд тэдэнд хэрэгтэй бүх зүйл байв. Тэдний бүтээсэн ус хаягдал ус цэвэршүүлэгч нь фосфат болон бусад гаралтай химийн бодисуудаас даруй 20% илүү цэвэршүүлж байсан бөгөөд байгаль орчинд хор хөнөөлгүй учир засгийн газар болон бусад хүмүүсийн ч сонирхлыг их татаж байв.
Коронавирусын цар тахлын үед Техасын удирдлагууд Solugen-н үйл ажиллагааг явуулж байх чухал шаардлагатай гэж үзэж хөл хорионы үед ажлаа үргэлжлүүлэхийг зөвшөөрчээ. Цар тахлын үед тэд өөрсдийн исгэгч хөрөнгөтэй гар ариутгагчаа 2сая литрийг үйлдвэрлэж ихэнх хэсгийг нь эрүүл мэндийн байгууллагуудад хандивласан байна. Мөн түүнчлэн тэд гар ариутгагчийг ч цаашид үйлдвэрлэж жилдээ 20 сая орчим литрийг үйлдвэрлэхээр зорьж байгаа ажээ.
Тэд дараа нь уг бүтээгдэхүүнээ хөдөө аж ахуйд ашиглах талаар судалж, боломжит нөхцөлүүдийг шалгаж байгаа гэнэ. Тэд ижил төрлийн бүтээл ашиглаж хөдөө аж ахуйн, байгальд хоргүй бордоо гаргаж авахыг зорьж байгаа ажээ.
Эх сурвалж: Forbes