Орос улс тахал гарсантай холбогдуулан тарвага агнахыг хориглов
Орос улс даваа гарагт хил залгаа орнууд болох Хятад, Монголд тарваган тахлын тохиолдол илэрсэн учраас тус амьтныг агнахыг зогсоох шийдвэр гаргажээ.
БНХАУ-ын өөртөө засах орон Өвөр Монголд нэг хүн тус өвчний улмаас эмнэлэгт нас барсан учраас Хятадын бүх бүс нутагт бүх төрлийн мэрэгч амьтдыг агнах, идэхийг хориглож, сэжигтэй тохиолдлууд, өвчтэй эсвэл үхсэн тарваганы талаар мэдээлэхийг олон нийтээс хүсэв.
Хөрш зэргэлдээ Монгол Улс мөн өнгөрсөн долоо хоногт баруун Ховд аймагт тарваганы мах идэж байсан хүмүүстэй холбоотой гуурсан тахлын хоёр тохиолдол бүртгэгдсэн.
Казахстан, Хятад, Монголтой хиллэдэг Оросын Алтайн мужийн эрх баригчид тарвага агнахыг ориглож, аюулын талаар ард иргэдэд сэрэмжлүүлэг өгөх зорилгоор кампанит ажил эхлүүлж байгаа гэж ТАСС агентлаг мэдээлэв.
Эх сурвалж: Reuters