Канье Уэстийн хувцас, пүүзний брэнд "Yeezy" холбооны засгийн газрын цар тахлын үед ЖДҮ-г аврах сангаас 2 саяас 5 сая ам.долларын хоорондох зээл авч, 106 ажлын байрыг хэмнэхэд тусалсан гэж АНУ-ын Сангийн яамнаас даваа гарагт гаргасан мэдээлэлд дурджээ.
250 ам.долларын үнэтэй пүүзээр хамгийн сайн танигдсан "Yeezy" брэндийн төлөөлөгч тайлбар авах хүсэлтэд тэр даруй хариу өгсөнгүй.
Энэ амралтын өдрүүдэд Канье Уэст твиттер хуудсаараа ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаагаа зарласан билээ.
АНУ-ын загвар, жижиглэн худалдааны компаниуд ажилчдын хөдөлмөр эрхлэлтийн зорилтыг биелүүлсэн тохиолдолд 1 хувийн зээлийг ЖДҮ-г аврах сангаас авах боломжтой байгаа юм.
Энэ жагсаалтад өндөр зэрэглэлийн дизайнер Оскар де ла Рента, Вера Ван, костюм үйлдвэрлэгч Хики Фриман нар багтсан бөгөөд бүгд 2 саяаас 5 сая ам.долларын зээл авсан байна.
Эх сурвалж: cbsnews.com