Хиймэл оюунт бүтээл бие даасан ухамсартай болох уу?
Хүн төрөлхтний мэдлэгт хязгаар гэж бий болов уу? Эсвэл энэ тухай бид хэзээ ч олж мэдэж чадахгүй юу? Бидний мэдлэг өнөөдрийн хувьд гайхалтай түвшинд хүрсэн, гэсэн ч бидэнд одоо ч мэдэхгүй маш их зүйлс байсаар байна.
Оксфордын их сургуулийн Шинжлэх Ухааныг Олон нийтэд таниулах тэнхимийн профессор, математикч, нэвтрүүлэгч, зохиолч Маркус дө Саотой-н “Бид юуг мэдэж чадахгүй вэ?: Мэдлэгийн зах хязгаарыг нээх нь” гэх номонд нь маш олон сонирхолтой зүйлсийг дурьдсан байна. Түүний номонд хүн төрөлхтний мэдлэгийн цар хүрээг долоон төлөвөөр тодорхойлсон бөгөөд эдгээр нь байгаль дэлхий, гариг ертөнцийн тоголцоо, хүн болон бие даасан ухамсартай хиймэл оюунт технологи зэргийн тухай байсан юм.
Түүний номондоо дурдсанаар анх Оксфордын Шинжлэх Ухааны Тэнхимийн профессор болоход хүн бүр л түүнийг шинжлэх ухааны талаар бүхнийг мэддэг хүн гэж бодон, түүнээс олон төрлийн зүйл асуудаг байсан ажээ. Энэ бүхний эцэст тэрээр шинжлэх ухаанд бүх зүйлийн хариултыг өгч чадах тэнцэтгэл, томъё байгаа эсэхийг бодож эхэлжээ. Эсвэл шинжлэх ухаанаар хариулах боломжгүй олон асуудлууд байсаар байх уу?
Бид одоогийн байдлаар ч маш олон асуултын хариуг мэдэхгүй хэвээр л байгаа. Харанхуйн матери гэж юу вэ? Харанхуйн энерги гэж юу вэ? Бидний нэрлэдгээр харь гаригийн амьдрал бий юу? гэх мэт. Саотой бид энэ асуултуудын учрыг олно гэдэгт итгэдэг бөгөөд харин тийм зүйл боломжтой эсэхийг олж мэдэхийн тулд шинжлэх ухаанд бидний одоогоор ойлгоогүй хязгаар байгаа эсэхийг судалж эхэлсэн байна.
Анхандаа бид бүх зүйл атом-с бүрддэг гэж бодож байсан, гэтэл эрдэмтэд атом нь электрон, протон, нейтрон болон задардагийг нээсэн. Гэтэл удалгүй дараа нь эдгээр нь ч илүү бичил биетүүдэд хуваагддаг нь тодорхой болсон. Бид энэ бүхнийг эцсийг нь хүртэл судалж чадах болов уу? Эсвэл цаашид ч хязгааргүй хуваагдсаар байх болов уу?
Үүнтэй ижлээр философичид болон эрдэмтдийн хувьд тайлбарлаж чаддаггүй зүйл нь ухамсар. Бидний өнөөдөр бүтээж буй хиймэл оюун цаашид өөрийн гэсэн ухамсартай болох эсэхийг бид яаж мэдэх вэ? Бид энэ тухай олж мэдэх болов уу? Хэзээ нэгэн цагт хиймэл оюунт бүтээл ухамсартай болж чадах болов уу?
Саотой энэ бүхэн боломжтой гэж боддог.
Түүнийхээр бидний ухамсар бол маш ухаалаг аргаар системчилсэн атомын бөөгнөрөл ажээ. Түүнийхээр бид энэ бүхний учрыг тайлахад тун дөхсөн байгаа бөгөөд гагцхүү ямар байдлаар системчлэх вэ? Гэдэг арга аа л олох хэрэгтэй гэнэ.
Хүн төрөлхтний хувьд ухамсар нь хэдэн сая жилийн турш хувьссаар өнөөгийн түвшиндээ хүрсэн. Харин хиймэл оюунт бүтээлүүдийн хувьд богино хугацаанд ухамсартай болж чадах болов уу? Эсвэл бидэнтэй ижил урт хугацааны хувьсалд орох хэрэгтэй болов уу? Бидний технологи улам л боловсронгуй болж байгаа. Хиймэл оюун өөрийн гэсэн дэд-ухамсрын бүтэцтэй болоход тун дөхөөд байгаа. Харин бид үүнийг яаж тайлбарлахаа тийм ч сайн ойлгоогүй байгаа юм, учир нь тэдгээрийн ашигладаг кодууд нь илүү учир битүүлэг байгаа болохоор үүнийг шийдвэр гаргаж байгаа эсвэл ухамсарлаж байгаа эсэхийг нарийн тайлбарлахад төвөгтэй байсан хэвээр байгаа билээ.
Эх сурвалж: Forbes