Бүх картаа гар утсандаа - ухаалаг түрийвчтэй болмоор байна уу?
Мөнгө түрийвчинд байхаа болиод гар утаснаас бүхнийг шийдэх боломжийг бүрдүүлсэн төлбөр тооцооны хялбар системийг ХААН Банк зах зээлд анхлан нэвтрүүлж байсан билээ. Мобайл банк, интернэт банк, Khanbank аппликэйшн ашиглан төлбөр тооцоог бэлэн мөнгөөр биш, цахимаар хийх эхлэлийг тавьж байсан бол өнөөдөр банкны ямар ч үйлчилгээг бид гар утаснаасаа авдаг дэлхийн жишигтэй хөл нийлүүлэн алхаж байна. Тэгвэл энэ удаа ХААН Банк “Databank” ХХК-тай хамтран “Ухаалаг түрийвч” Pass.mn aппликэйшнийг харилцагчдадаа санал болголоо.
Яагаад ухаалаг түрийвч гэж хэлж байна вэ гэж үү? Та энэхүү aппликэйшнийг гар утсандаа татаж суулган ХААН Банкны картуудаа холбосноор төлбөр тооцоогоо хамгийн хурдан шуурхай хийх боломжтой. Олон карт, түрийвч биедээ авч явах шаардлагагүй, зөвхөн гар утастай байхад хангалттай. Өөрөөр хэлбэл, гар утсан дахь Pass апп түрийвчийг тань орлоно гэсэн үг. Худалдаа үйлчилгээний газруудад ПОС төхөөрөмж дээрх QR кодыг уншуулаад л тооцоогоо хийчихнэ. Гар утсаа зайнаас уншуулах учраас карт уншигч машинд хүрэлцэх, дамжуулах шаардлагагүй гэдгээрээ эрүүл бас аюулгүй. Мөн түүнчлэн олон улсын аюулгүй байдлын стандарт хангасан өндөр нууцлалтай гэдгээрээ давуу талтай юм.
Та Pass.mn аппликэйшнийг гар утсандаа татан авч суулган бүртгүүлээд ХААН Банкны картуудаа холбон шууд хэрэглэгч болох боломжтой. Ухаалаг түрийвчээ карттайгаа холбон энэ үйлчилгээнд бүртгүүлэхэд нэмэлт шимтгэл хураамжгүй. Энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Бид цаашид онлайн худалдан авалт, хэрэглээний төлбөрүүд, бусад бонус картуудыг холбох зэрэг таны төлбөр тооцоог хөнгөвчлөх таатай боломжуудыг тус аппликэйшнд нэмэхээр ажиллаж байна.
ХААН Банкийг сонгон үйлчлүүлдэг эрхэм харилцагч танд баярлалаа
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.