Италийн алдарт хөгжмийн зохиолч Эннио Морриконе таалал төгсчээ
Италийн хөгжмийн зохиолч, удирдаач Эннио Морриконе 2020 оны долоодугаар сарын 6-нд таалал төгсөв. Алдарт хөгжмийн зохиолч Ромын клиник эмнэлэгт нас барсан байна.
Эннио Морриконе 1928 оны арваннэгдүгээр сарын 10-нд Ромд төрсөн. Италийн хөгжмийн зохиолч, аранжировщик, удирдаач агуу нэгэн байсан юм. Тэрбээр голчлон кино, телевизийн цувралд хөгжим зохиодог байсан бөгөөд нийтдээ 500 гаруй дэлгэцийн бүтээл дээр ажилласан байна. Түүнчлэн Эннио Морриконе Италийн Бүгд найрамдах улсын Гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан бөгөөд Оскарын хоёр шагналд 6 удаа нэр дэвшиж, 2 удаа эзэн болж байсан юм байна.
Эх сурвалж: BBC