Баян-Өлгий аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрлээ
Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрчээ. 15 настай хүүхэд нохой зууж ирсэн тарвагыг барьсан бөгөөд халуурсан шинж тэмдэг илэрсэн тул эмнэлэгт тусгаарлажээ. Тарваган тахал хүндрэл гардаг, эндэгдэл ихтэй өвчин тул иргэд тарваганы мах идэхгүй байхыг ЭМЯ-наас анхаарууллаа.