QUALCOMM 5G болон хиймэл оюуны технологийг дараагийн шатанд гаргалаа
Qualcomm компани RB5 гэх робот болон дрон-д зориулж бүтээсэн шинэ платформын дизайнаа саяхан танилцууллаа.
Робот бүтээх үйл явц хөгжихийн хэрээр цаашид үүсэж болох олон боломжууд нэмэгдсээр байгаа бөгөөд Qualcomm-н сүүлд үйлдвэрлэсэн платформ роботтой холбогдох, оюун ухаантай болгох зэрэг зорилтуудыг нэг шат ахиулж байна.
Тэд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг дэмжихийн тулд робот болон дрон-н технологид чиглэсэн хөгжүүлэлтүүдийг хийж байгаа бөгөөд уг платформын гол амин сүнс болсон бичил чип нь Qualcomm компанийн QRB5165 дугаартай чип ажээ. Уг чип нь орчин үед ихэнх ухаалаг утсанд ашиглаж байгаа Snapdragon 865 процессороос үндэслэн гаргаж авсан бөгөөд робот төхөөрөмжүүдэд ашиглахаар тусгайлан хөгжүүлж илүү сайжруулсан хүчин чадалтай камер, зурган мэдээлэл боловсруулах чадвар, мэдрэгч зэргийг оруулж өгсөн байна.
Уг чип нь хиймэл оюунт машинуудад цаашид ашиг тусаа өгч, machine learning буюу төхөөрөмжүүд өөрсдөө суралцаж хөгжих чадварыг нэмэгдүүлэх бөгөөд 1 секундэд 15тера үйлдэл хийх чадамжтай ажээ. Мөн түүнчлэн их хэмжээний мэдээлэл боловсруулж, үнэлж, дүгнэлт хийх боломжтойн дээр 4G болон 5G-д холбогдсон бөгөөд уг чип төхөөрөмжид холбогдож ямар ч тасалдалгүй, илүү өндөр хурдтай мэдээлэл дамжуулж болох ажээ.
Qualcomm-н мэдээлснээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ танилцуулсан даруй одоогоор 20 орчим компани уг технологийг ашиглахаар гэрээ хийсэн байна.
Эх сурвалж: Forbes