Аюулын дохио: Тархи идэгч амёб
АНУ-н Флорида мужийн Эрүүл Мэндийн Яамнаас мэдээлснээр Хиллсборо хотын нэгэн хүнд Naegleria Fowleri илэрсэн гэж мэдэгджээ.
Naegleria Fowleri нь нэг эст, бичил амёб бөгөөд тархинд халдварласнаар үхэлд хүргэх чадвартай ажээ. Уг амёб нь байгаль дээрх бүлээн усанд их хэмжээгээр илэрдэг бөгөөд хамраар дамжин хүний биед нэвтэрдэг байна.
Эрүүл Мэндийн Яам одоогоор өвчтөнийг хаанаас халдварласан, өвчтөний биеийн байдал ямар байгаа зэргийг нарийн судалж амжаагүй байна. Уг амёб нь хүнээс хүнд халдварладаггүй ажээ. Халдварын тохиолдлууд ихэвчлэн АНУ-н өмнөд хэсгээр байгаа аж. Ихэнх тохиолдолд Naegleria Fowleri-нь гол мөрөн, суваг шуудуу, нуур цөөрөм, тогтоол усанд дулаан цаг ууртай үе буюу долоо, найм, есдүгээр саруудад ихэсдэг байна. Уг амёб нь үхэлд хүргэх аюултай учир ЭМЯ-с иргэдэд ам хамраар баталгаажсан, савлагаа бүхий уснаас бусад усыг хэрэглэхгүй байх талаар зөвлөмж гаргаад байгаа юм.
Уг халдварын шинж тэмдэг нь өндөр халуурч, толгой эргэж, хүзүү хөшиж мөн толгой их хэмжээгээр өвддөг байна. Халдвар авсан тохиолдлуудын ихэнх нь 7 хоног дотор нас барсан ажээ. Тийм ч учраас ижил төрлийн шинж тэмдэг илэрсэн иргэдийг яаралтай эмнэлэгт хандахыг уриалж байгаа юм.
Эх сурвалж: BBC