Өвөр Монголд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Баяннуур хотын ойролцоо тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс болоод тус хотын эрүүл мэндийн хороо онц байдал зарласан аж.
Үүний дагуу тухайн бүс нутагт тахал дагуулж болзошгүй амьтдыг агнах, идэхийг хориглож, олон нийт сэжигтэй тохиолдлыг шууд мэдээлэх, өвчтэй эсвэл үхсэн тарвага олдвол хуулийн байгууллагад шууд хандах ёстой юм байна.
Өнгөрсөн арваннэгдүгээр сард Өвөр Монголд тарваган тахлын дөрвөн тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүнээс болоод уушигны хатгалгааны хоёр хүн нас барсан юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар 2010-аас 2015 оны хооронд дэлхий даяар тарваган тахлын 3248 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тэдний 584 нь хүний аминд хүрчээ.
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд нийт 50 мянга гаруй тохиолдол илрээд байгаа уг тахлыг ДЭМБ “дахин сэргэж байгаа” ангилалд оруулаад байгаа билээ.
Тарваган тахал нь нийтийн тооллын 500 оны Европ тивд 100 сая, дундад зууны Европ тивд 25 сая хүний аминд хүрсэн дэлхийн хамгийн аюултай халдварт өвчний нэг юм.
Эх сурвалж: Reuters