Хэнтий аймгийн харьяат, улсын аварга Э.Оюунболд наадмын бэлтгэлд гарсан талаар мэдээлэл гарчээ. "Хүч" спорт хорооны бөх, улсын аварга Э.Оюунболд Хэнтий аймгийнхаа 10 гаруй залуу бөхтэй Сүүж уулнаа бэлтгэлд гарсан байна.
Өнгөрсөн сарын 17-нд нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Э.Оюунболдыг допинг хэрэглэсэн нь тогтоогдсон гэж үзэж, барилдах эрхийг нь хоёр жилээр хасах, түүнд унасан бөхчүүдэд цол, чимэгийг нь нөхөн олгож, Монгол Улсын аварга хэмээх цолыг хураах нь хуульд нийцнэ гэж үзсэн.
Түүний хувьд 14 хоногийн дотор гомдол гаргах эрхээ эдэлж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдлоо албан ёсоор ирүүлээд байгаа юм. Тиймээс шүүхийн шийдвэрээс шалтгаалж Э.Оюунболд энэ жилийн наадамд зодоглох уу гэдэг асуудал үүсч байгаа юм. Ямартай ч тэрбээр өөрөө наадамд барилдахаар бэлтгэлээ хийгээд эхэлжээ.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин