"Мөрийний төөрөгдөл"-д тамирчдаас эхлээд зээлийн ажилтнуудад хүртэл бүгд унах магадлалтай байдаг. "Мөрийний төөрөгдөл" гэдэг нь ямар нэг худал өгөгдөлд итгэн ямар ч үр ашиггүй зүйлийн араас хөөцөлдөхийг хэлдэг.
Арван таван жилийн өмнө Италийн иргэд "53 -ын халуурал" хэмээх зүйлд автсан байна.
Энэ тус улсын нэгэн лототой холбоотой юм. Тоглогчид Бари, Неаполь, Венец зэрэг 11 хотуудад байрлуулсан эргэдэг хүрдээс сонгох боломжтой. Та аль нэг хотыг хүрдэн дээрх сонгосны дараа 1-ээс 90-ийн хоорондох тоон сонголт дээр бооцоо тавьж болно. Хүрдийг эргүүлж тоглогчийн таасан тоог сонгох юм бол бооцоогоо авах бөгөөд хожих мөнгө хэр их бооцоо тавьсан, хэдэн тоо зөв таасан бэ гэдгээс шалтгаална.
Сонирхолтой нь 2003 онд 53 дугаарыг Венецийн хүрдэн дээр сонгогдохоо больжээ. Үүнийг анзаарсан хүмүүс 53 хэзээ нэгэн цагт дахин гарч ирнэ гэж итгэсэн учраас түүн дээр асар их хэмжээний мөнгө тавих болсон аж.
2005 оны эхээр 53-ын халуурал нь олон мянган хүнийг дампуурахад хүргэсэн бөгөөд үүний улмаас амиа хорлох явдал гарах болжээ.
Энэ нь нэг төрлийн галзуурал мэт санагдаж болох ч хохирогчид "Мөрийний төөрөгдөл" хэмээх зүйлд автсан байна. Энэ нь энгийн нэг шийдвэрээс эхлээд мэргэжлийн түвшинд гаргадаг олон шийдвэрт сөргөөр нөлөөлдөг. Тэр бүү хэл томоохон хөрөнгө оруулагчид, улсын бодлого тодорхойлогчид хүртэл үүнд автах нь элбэг.
Жишээлбэл та нэг хүнтэй алга тэнгэрдлээ гэж бодъё. Таны нөгөө хүн 10 удаа дараалж дээшээ, та 10 удаа доошоо харуулжээ. Ийм үед хүнд "тэр одоо л алгаа доош нь харуулна" гэсэн бодол төрдөг бөгөөд харамсалтай нь нөгөө хүн тань дахиад л алгаа дээшээ харуулна.
Энэ мэтээр ямарваа нэгэн үйл явдал олон давтагдах тусам хүнд түүний эсрэг зүйл удахгүй болно гэсэн хүлээлт үүсдэг. Магадлалын онолын дагуу ямар нэг үйл явдлын эсрэг зүйл болох магадлал 50/50 хувьтай байдаг ч энэ нь заавал таны хүлээсэн үр дүн гарна гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл 5 эсвэл бүр 5000 удаа тухайн үйл явдал давтагдсан ч түүний эсрэг зүйл болох магадлал 50/50 хувьтай хэвээр байна гэсэн үг юм.
Нэрнээс нь үзэхэд "Мөрийний төөрөгдөл" нь магадлалын онол судлаачдын сонирхлыг ихэд татсаар ирсэн. Мэдээж хэрэг мөрийтэй тоглоомын салбарт энэ төрлийн судалгаа хамгийн их явагддаг.
Гайхалтай нь боловсролын түвшин, оюун ухааны чадамж зэрэг нь "Мөрийний төөрөгдөл"-д нөлөөлдөггүй. Үнэн хэрэгтээ Хятад, Америк эрдэмтдийн хийсэн нэг судалгаагаар өндөр IQ-тай хүмүүс "Мөрийний төөрөгдөл"-д илүү өртөмтгий болох нь тогтоогдсон байна. Эндээс илүү ухаалаг хүмүүс өөрсдийгөө ямарваа нэгэн зүйлийн дарааллыг тогтоож чадна гэдэгт илүү итгэдэг нь харагдаж байна.
Мөн өмнө нь 2 юм уу түүнээс олон удаа зээл авч байсан хүнд банкны ажилчид дахин зээл олгох явдал 8 хувиар буурдаг гэнэ.
Ямартай ч "Мөрийний төөрөгдөл" нь мөрийтэй тоглоомоос хавьгүй ноцтой үр дагаварт хүргэж болзошгүйг тогтоожээ. Жишээлбэл хөрөнгийн зах зээл дээр брокер, хөрөнгө оруулагч нар үнэн худал нь мэдэгдэхгүй давхцалд итгэн асар том шийдвэрийг богино хугацаанд гаргах нь элбэг байдаг. Тэгэхээр, Италийн сугалаа шиг хөрөнгө оруулагчид ямарваа нэгэн зүйл хэзээ нэгэн цагт тохиолдоно гэсэн итгэлтэй байдаг байх нь.
Та ямар ч мэргэжилтэй байсан Италийн "53 халуурал" шиг эмх замбараагүй байдлыг санах нь зүйтэй. Ямар ч зүйл олон дахин дараалах нь хэвийн үзэгдэл бөгөөд түүнээс өөр үр дүн хүлээх нь тэнэг явдал юм.
Эх сурвалж: BBC