Хар тахал хэрхэн баячуудыг улам баяжихад тусалсан бэ?

2020-07-02, 16:09 Боловсрол 1,773 1
Хар тахал хэрхэн баячуудыг улам баяжихад тусалсан бэ?

Хар тахал Европ дахины хүн амын гуравны нэгийг хөнөөж орхиход ихэнх эд баялаг цөөхөн эрхмүүдийн мэдэлд цугласан билээ. Тэгвэл ковид-19 ч гэсэн ижил нөлөө үзүүлэх үү?

1348 оны 6-р сард Англи улсад учир битүүлэг өвчний шинж тэмдгүүд илэрч эхэлсэн юм. Шинж тэмдэг нь эхэндээ хөнгөн буюу толгой өвдөх, зовуурлах болон дотор муухайрах зэргээр илэрч байв. Гэсэн ч цаашдаа улам хүндэрч хар өнгөтэй идээт үрэвсэл гарч, суга болон хэвлийн булчирхайнууд хавдаж үхэлд хүргэж байсан бөгөөд үүнийг Тарваган тахал гэж нэрлэсэн юм. Хамгийн сүүлийн шатандаа өндөр халуурч улмаар үхэлд хүргэдэг.

Уг өвчний үүслийг төв Азийн цэргүүд болон жин тээврийн худалдаачид халдаасан гэж үздэг байна. Уг өвчний бактери нь улмаар Хар тэнгисийн боомтуудад амьдардаг хархуудад халдварласнаар газар дундын тэнгисийн худалдаачдын хөлгөөр дамжиж Италид хүрч цаашид Европ дахинд тархсан юм. Хар тахал Европын иргэдийн гуравны нэгийг хөнөөсөн билээ.

Их хэмжээний иргэдийн амиа алдсан асуудал нь мөн санхүүгийн бэрхшээлийг дагуулсан юм. Хүн амын гуравны нэг үгүй болсноор ажиллах хүч хомстож, тариалангийн талбай ургацаа авч чадахгүй үхүүлж бусад төрлийн салбарууд ч ижил хохирол амсаж байлаа. Англи улсын хувьд гэхэд л 10 тосгон тутмын нэг нь үгүй болсон гэж хэлж болно. Хар тахлын аюултай тал нь халдвар авсан иргэдийн 80-с дээш хувь нь амь насаа алдаж байлаа.

Тахал их хэмжээгээр тархах үедээ ихэвчлэн дундаж давхаргын хүмүүсийн амь насыг авч оджээ.

Хэдийгээр ковид-19 өвчний үеийн амь насаа алдсан иргэдийн тоо хар тахалтай харьцуулахад маш бага ч өнөөгийн өндөр хөгжсөн, харилцан уялдаатай нийгэмд санхүүгийн хувьд ижил дарамт үүсгэж байна.

Хар тахлын үед хэдийгээр эдийн засаг богино хугацаанд хямралд орсон ч урт хугацааны нөлөөг нь тодорхойлоход төвөгтэй юм. Түүхчдийн дунд маргаан болдог нэгэн асуудал нь цар тахлаас амьд үлдсэн ажиллах хүчин цаашид хоолоо залгуулахын тулд илүү өндөр цалин өгөх ажил олгогчдыг хайж эхэлсэн байна. Энэ үед феодалын гэх давхарга жинхэнэ утгаараа бүрэлдсэн гэж болно. Энэ үеэс эхлэн баячууд болон засгийн газрын хоорондын харилцаа улам нэмэгдсэн байна. Тэд засгын газарт хахууль өгч эрх мэдлийг өөрсдөдөө ашигласаар ирсэн байна.

Өнөөгийн нийгэмд байгаа нэг төстэй тал нь жижиг дунд бизнесүүд хаалгаа барихад хүрч, засгийн газрын тусламжийг харж байх үед томоохон компаниуд хөрөнгийн давуу байдлаар улам их ашиг олсоор байна. Жишээ нь л гэхэд 14-р зуун Герман улсад Велсер гэх мэтийн компаниуд өндөр цалин амлаж их хэмжээний ажилчид элсүүлж маалинга тарьж, боловсруулж, даавуу үйлдвэрлэн үүгээрээ хувцас хийж цаашид зарах зэргээр маш их ашигтай ажиллаж байсан юм. Тэд төлбөрийн чадвартай учир ихэнх ажилчдыг хөлслөн авч, ажилчдын хүч чадлыг ашиглаж байснаараа уг бизнесийг дангаар эзэмшиж байв. Энэ мэт байдлаар Европын ихэнх бизнес, нөөц баялаг, хөрөнгө, ур чадвартай ажилчид болон бүтээн байгуулалтууд цөөхөн хэдэн корпорацуудын мэдэлд шилжсэн юм.

Уг байдалтай ижил нөлөөлж байгаа нь одоо үед нэлээдгүй маш том корпорацууд ч ковид-19-с үүссэн боломжийг атгаад авсан. Ихэнх орнуудад жижиг ресторан, уушийн газар болон дэлгүүрүүд үүдээ барьж, хөл хорио тогтоосон. Хүнсний үйлдвэрлэл, ерөнхий хэрэгцээний бараа болон бусад зүйлсийг бүгдийг нь цахим худалдаагаар хүргэлттэй зарж эхэлсэн, бэлэн мөнгөний ашиглалт үлэмж хэмжээгээр буураад байна.

Хүнсний бүтээгдэхүүний зах зээл томоохон сүлжээ супермаркетуудын гарт ороод байна. Тэдэнд их хэмжээний нөөц, худалдах бололцоо зэрэг байгаа бөгөөд энэ үед олон хүн ажилгүйдэлд орсон учир тэд ч ажилд авч эхлэх нь дамжиггүй юм. Өдөр хоногийн хоолоо залгуулахын тулд бага цалинтай ч хамаагүй ажиллах хэрэгцээ дундаж давхаргынханд байгаа бол дэлгүүрүүд бараагаа ижил өртгөөр зарах хэдий ч таньд бага цалин төлнө гэсэн үг.

Нөгөөтээгүүр маш их ашигтай ажиллаж байгаа салбар бол цахим худалдааны газрууд. Жишээлбэл Amazon буюу АНУ, Энэтхэг болон Европын ихэнх улсын хэрэглэгчдийн танил болсон уг компани бусад жижиглэнгийн барааны дэлгүүр болон төвүүдээр үйлчлүүлэх боломжгүй болсон иргэдийн хэрэглээний ачаар ашиг нь хэд дахин өсөж байгаа юм.

Мөн түүнчлэн гэртээ болон бусад газарт хөл хорионд байгаа иргэдийн ашиг сонирхол болон зугаа цэнгэлийн асуудлаар Netflix, HBO, Amazon Prime гэх цахим үзвэрийн газруудын ашиг ч үлэмж нэмэгдсэн. Монгол улсад Skygo, Univision видео сангийн үзвэр зэрэг бусад цахим үзвэрийн үйлчилгээнүүдийн ачаалал нэмэгдсэн нь ч дамжиггүй.

Эцэст нь бэлэн мөнгөний хэрэгцээ шаардлага багасахын хэрээр та бүхэн төлбөр төлөх болон бусад мөнгөн гуйвуулгыг байнга цахимаар хийж байгаа нь мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлдэг банк болон бусад газруудад тогтмол гуйвуулгын хураамж өгч байгаа гэсэн үг.

Хар тахлын урт хугацааны нөлөө энэ бүхнээс үзэхэд томоохон хэмжээний бизнесүүдийг илүү хөгжүүлсэн байна. Коронавирусын хөл хорионы үеэр ч гэсэн тун ижил зүйл ажиглагдсаар байгаа юм.

 

Эх сурвалж: BBC

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419