Афганистан дахь АНУ-н цэргүүдрүү халдсан халдлагыг Орос улс санхүүжүүлжээ
Орос улс Афганистанд байрлаж байсан АНУ-н цэргүүдрүү дайрсан хэт даврагчдын бүлгийг санхүүжүүлсэн гэж Талибаны гурван ч эх сурвалж мэдээлжээ.
Талибаны удирдагчдын мэдээлснээр Орос улс Афганистанд байрлаж байгаа цэргийн хүчинлүү халдлага хийвэл хариуд нь эд материал болон санхүүгийн тусламж үзүүлэх санал тавьсан байна. Уг хэргийг өнгөрөгч баасан гаригт Нью Йорк Таймс сонинд мэдээлсэн юм.
Ерөнхийлөгч Доналд Трамп Орос улсын талаарх уг мэдэгдлийг худал гэж мэдэгдээд байгаа юм. Гэсэн ч Талибаны эх сурвалжаар гурван ч тусдаа хүчнүүд ижил мэдэгдэл өгөөд байгаа бөгөөд Орос улс тэдэнд ижил санал тавьсан ажээ.
Афганистаны удирдлагуудаас албан журмаар мэдээлэл авахыг хүссэн ч тэд хариу мэдэгдэл хийхээс татгалзсан юм.
Гэсэн ч уг мэдэгдлийг хийсэн гурван эх сурвалж Оросын тагнуулын алба төлбөр төлөхөд бэлэн байсан, мөн үүнтэй ижил үйл ажиллагаанд Иран болон Пакистан санхүүгийн дэмжлэг өгөхөд бэлэн байсан гэжээ.
Уг гурван эх сурвалжийн хоёр нь одоо хүртэл Талибанчуудтай хамт байгаа бөгөөд үлдсэн нэг нь 2016 онд Грекрүү дүрвэсэн ажээ. Грект дүрвэн гарсан эх сурвалж цаашид гарах үр дагавраас сэргийлж өөрийгөө нууцалсан бөгөөд “Insider”-т өгсөн мэдэгдэлдээ Афганистаны Логар мужийн Талибанчуудын удирдагч байсан гэжээ. Тэрээр: Талибанчууд бол яг л нударга шиг- чанга хатуу бас сахилга баттай. Хүн бүр тушаал дагаж тэрнийхээ хэрээр Кветта Шура-гаас цалин болон зэвсэг авдаг гэжээ.
(Кветта Шура нь Талибанчуудыг удирддаг бүлгэм бөгөөд одоогийн байдлаар Пакистанд байрладаг гэж үзэж байгаа юм.)
Гэхдээ Талибанчуудтай хамт байдаг ч Талибанчуудын удирдлагад байдаггүй олон тооны бүлгэмүүд байдаг бөгөөд тэд мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй. Тэдэн шиг бүлгүүдийг Орос, Иран, Пакистан зэрэг улсууд хөлсөлж авч ажиллагаандаа ашигладаг гэжээ.
Одоогоор Газини муж дахь Талибанчуудыг удирдаж байгаа Моулани Багдади бүлгэмийнхээ гишүүнээр дамжуулж мэдэгдэл хүргүүлсэн байна. Тэрээр Орос улсын ийм төрлийн нөлөө Талибанчуудад нөлөөлж чадахгүй, гэхдээ бидэнтэй ижил маш олон бүлгэмүүд байгаа тэд л Оросуудтай холбоотой гэжээ. Сүүлийн 5 жил Исламын эзэнт улс их хүчирхэгжиж байгаа учир нь бусад бүлгэмүүд Оросын тусгай албадаас их хэмжээний мөнгөн тусламж болон зэвсэг авч байгаа. Эдгээр гэмт бүлгэмүүд бидний нэр хүндэд муугаар нөлөөлж байна, учир нь тэд хар тамхи наймаалж, мөнгөний төлөө гэмт хэрэг хийдэг гэжээ.
Талибанчуудтай хамт байгаа эх сурвалжууд Фэйсбүүк ашиглаж Insider-т мэдээлэл өгсөн бөгөөд одоо ч мэдээлэгчдийн нэрийг мэдэж чадаагүй байна. Тэрээр Орос улсын захиалгаар халдлагыг үйлдсэн гэх бүлгэмүүдэд арга хэмжээ авах вэ гэхэд
:"Энэ асуудал мөнгөнөөс болсон, бүгдэд л мөнгө хэрэгтэй байна. Афганистан шиг ядуу буурай улсад хар тамхи ургуулах асуудал байсаар ирсэн, гэхдээ бид үүнийг зогсоохгүй учир нь тариаланчид ч гэсэн идэх хүнсээ авахын тулд мөнгө хэрэгтэй. Эдгээр бүлгэмүүд ч гэсэн амьд үлдэх, асуудлыг даван гарахын тулд гэмт халдлага хийж байгаа. Гэхдээ ариун дайнд ялсны дараа бид энэ бүх асуудлыг цэгцэлж, бүлгэмүүдийг яг л 1990-д онд зогсоож байсан шигээ ижил арга хэмжээ авна" гэжээ.
Эх сурвалж: BBC