Сөүл хотын захиргаанаас гадаад иргэдэд нэг удаагийн мөнгөн тусламж олгохоор болжээ
Сөүл хотын захиргааны зүгээс Сөүл хотод бүртгэлтэй хууль ёсоор оршин суудаг гадаад иргэдэд гамшгийн эсрэг нэг удаагийн мөнгөн тусламж олгохоор боллоо. Одоогоор нийт 30 тэрбум воныг төсөвлөөд байгаа бөгөөд удахгүй хэрхэн хүртээх талаар шийдвэр гарна.
Хүний эрхийн үндэсний комисс гамшгийн үед гадаад улсын иргэн гэдгээр ялган гадуурхах ёсгүй хэмээн үзсэний үүднээс гадаад иргэдэд мөнгөн тусламж үзүүлэхээр болсон юм. Гёнги аймгийн хувьд гадаад иргэдэд мөнгөн тусламж олгох эсэх талаар хэлэлцэж байна.
МҮОНРТ-ийн БНСУ дахь сурвалжлагч Э.Ижилболд