Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Баяр наадмын зохион байгуулах хороонд холбогдох захиргааны хэргийн шүүх хурал өнгөрсөн сарын 17-нд нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болсон. Шүүх Улсын баяр наадмыг зохион байгуулах комисс Э.Оюунболдыг допинг хэрэглэсэн нь тогтоогдсон гэж үзэн, барилдах эрхийг нь хоёр жилээр хасах, түүнд унасан бөхчүүдэд цол, чимгийг нь нөхөн олгож, Монгол Улсын аварга хэмээх цолыг хураах шийдвэр гаргасан нь хуульд нийцсэн гэж үзсэн. Хэрвээ Э.Оюунболд шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандах эрхтэй.
Тиймээс Э.Оюунболд энэхүү эрхээ эдэлж өчигдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдлоо хүргүүлсэн байна.