Инстаграм-г үүсгэн байгуулагч Кевин Систром Ковид-19 ын эсрэг веб хөтөч бүтээжээ
Дэлхийн олон орнууд цар тахлын улмаас хилээ хааж, хөл хорио тогтооход хүрсэнд Инстаграм-г үүсгэн байгуулагч Кевин Систром тун ч санаа зовж байгаа бөгөөд тэрээр хаа сайгүй тархсан баттай бус эх сурвалжуудын мэдээ иргэдийн дунд үймээн самуун үүсгэх, халдварт өвчнийг цаашид тарахад ч нөлөөлж магадгүй гэж бодож байгаа ажээ.
Тийм ч учраас дэлхийн хэмжээнд нэг тэрбум давсан хэрэглэгчтэй томоохон компаниудын нэг Инстаграм-н үүсгэн байгуулагч вирусийн талаарх бодит мэдээлэл болон тохиолдлуудыг баталгаажуулж мэдээлэл боловсруулах интернет хөтөч бүтээсэн байна.
Уг хөтчийн гол зорилго нь албан ёсны баттай эх сурвалжуудаас мэдээллүүдийг тогтмол авч, аюул бүхий бүс нутаг, мужуудын мэдээллийг харуулах үүрэгтэй юм байна. Уг хөтчийг одоогоор RT.Live гэж нэрлэж байгаа бөгөөд уг нэрийг өгсөн учир нь халдварт өвчин судлалын хэмжих нэгж буюу RT гээс санаа авсан гэнэ. Уг нэгж нь бага байх нь халдварын цар хүрээ хумигдаж, тархах эрсдэл багассан гэсэн утгатай ажээ.
Систромын бүтээсэн програм нь эрүүл мэндийн байгууллагуудаас өвчтөнүүдийн мэдээллийг авч нэгтгэн тооцоололд оруулж байх ажээ. Одоогын байдлаар туршилтыг АНУ-н Калифорни мужид хийсэн бөгөөд бусад мужууд тун удалгүй нэгдэж орох төлөвтэй байна.
Хүмүүс ямар нэгэн байдлаар мэдээлэл хүлээж авч байгаа, гэхдээ үүнийгээ цаашид бусдад түгээх шаардлагатай байгааг анзаарсан тэрээр Инстаграм-г хамтран үүсгэн байгуулсан Майк Кригертэй холбоо барьж уг саналыг хэлсэнээр тэд RT.Live-г бүтээсэн байна.
Уг хөтчийг өнгөрсөн 4-р сарын дунд үеэс туршиж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар өдөр тутамдаа ашигладаг хэрэглэгчдийн тоо хэдийн 100,000 даваад байгаа бөгөөд мөн Эрүүл мэндийн салбарын удирдах албан тушаалтнууд, хэвлэл мэдээллийн салбарынхан болон Нью Йорк хотын амбан захирагч зэрэг олон хүмүүс тогтмол хэрэглэж байгаа ажээ.
Систром: Миний зорилго бол ямар ч улс төрийн шинж чанаргүй, зүгээр л иргэдэд нэгдсэн, баттай эх сурвалжийн мэдээлэл хүргэхийг зорьсон. Ийм мэдээлэл авч чадсанаар хүмүүс илүү дээр шийдвэр гаргахад тус болно гэж найдаж байгаа гэжээ. Гэсэн ч тэрээр уг бүтээлээ удаан хугацаанд ашиглах шаардлага гарахыг хүсэхгүй байгаа бөгөөд, хүн төрөлхтөн уг өвчнийг даван гарч, энэ бүхнийг түргэхэн дуусгаасай гэж хүсэж байгаа ажээ.
Эх сурвалж: Forbes