Энэ жилийн Үндэсний их баяр наадам болох долоодугаар сарын 11, 12-ны өдрүүд ердийн амралтын өдөр буюу бямба, ням гарагт тохиож байна.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд “Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: Долоодугаар сарын 11, 12, 13, 14, 15”-ны өдөр нь нийтээр тэмдэглэх баяр буюу бүх нийтийн амралтын өдөр хэмээн заасан. Энэ жилийн тухайд баяр наадам бямба, ням гарагт таарч буй ч нөхөж амрах хуулийн зохицуулалт байхгүй. Иймд албан байгууллагууд долоодугаар сарын 13, 14, 15-ны ажлын өдөр бүх нийтээр амраад долоодугаар сарын 16-ны пүрэв гарагаас ажилдаа орох юм.