УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 21-23 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15 градус дулаан, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө бага зэрэг буурна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул
гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг
онцгойлон анхааруулж байна.
2020 оны 07 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, Алтайн өвөр говиор 28-33 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС